ХЯТАДУУД ДОТООДДОО АЯЛАХЫГ ИЛҮҮД ҮЗЭЖ БАЙНА

2023-09-29  

 Энэ жилийн “Алтан долоо хоногийн” баяраар Хятадын иргэдийн ихэнх нь эх орноороо аялах хүсэлтэй байна.

 

Энэ нь дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх хэдий ч цар тахлаас хойш болж буй энэ баяраар гадаадад жуулчлах иргэдийн тоо эрс нэмэгдэнэ гэж тооцож байсан аялал жуулчлалын компаниудын урмыг хугалав бололтой.

 

БНХАУ-ын Үндэсний их баярын амралт өнөөдрөөс эхлэн 10 дугаар сарын 6 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ жилийн хувьд хамгийн урт бүх нийтийн амралт юм. Энэ амралтын үеэр гадаад, дотоодын аялал эрс өсөж, олон сая хүн төрөлх хот тосгондоо очдог. Харин цар тахлын дараа эдийн засаг сэргэж эхэлж байгаа тул өмнөх баярын өдрүүдээр нэг хүний зарцуулах мөнгөний хэмжээ буурсан аж. Учир нь хөдөлмөрийн зах зээл сул, орлого бага байгаа тул зарцуулалт багассан байна.

 

 

Гадаадад мөнгөө үрэхээс цааргалах болсон хятадуудын тоо өсөж байгаа бол энэ баярын үеэр дотооддоо хэр их мөнгө зарцуулах нь дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улсын урт хугацаан дахь эдийн засгийн өсөлтийн чухал хэмжүүр болно.

"Их мөнгө үрэх нь ухаалаг хэрэг биш" гэж Бээжингийн технологийн салбарын ажилтан 27 настай Жо Жанг ярилаа. Тэрбээр онгоцны тийзний үнэ өндөр байгаа тул Япон руу явахаа больж, дотооддоо аялахаар шийдсэн аж.

Соёл, аялал жуулчлалын яамны харьяа Хятадын Аялал жуулчлалын академи "түүхэн дэх хамгийн алдартай алтан долоо хоног"-ын үеэр өдөрт 100 сая гаруй  хүн аялна гэж тооцоолжээ. “Umetrip” нислэгийн аппликейшний мэдээлснээр,  галт тэрэгний тийзийн захиалга дүүрэх магадлалтай бөгөөд өдөр тутмын онгоцны нислэгийн дундаж тоо 2019 оны амралтын үеийнхээс тав дахин их байна.

Энэ оны эхээр болсон Хаврын баяр буюу Цагаан сарын амралт нь улс даяар COVID-19-ийн хязгаарлалтыг цуцалснаас хойших анхны томоохон баяр байсан хэдий ч вирусын дэгдэлтийн улмаас дотоод, гадаадын аялал зогсонги байлаа.

 

Эх сурвалж: ШАНХАЙ, 2023 оны есдүгээр сарын 29 /Reuters/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?