ХЯТАДЫН ХОЙД НУТГААС 218 ЖИЛИЙН НАСТАЙ УРГИЙН БИЧИГ ОЛДЖЭЭ

2023-10-02  

Хятадын хойд нутгийн Хэбэй мужаас Чин гүрний /1644-1911/ үед хамаарах ургийн модны гар бичмэл олджээ.

Нийт 55 хуудас бүхий үдмэл гар бичмэлийг Жизэ хошууны Шинди тосгоноос олсон гэж тус хошууны Соёлын дурсгалт эд зүйлсийг хамгаалах товчоо мэдээлсэн байна.

Мин, Чин гүрний /1368-1911/ үеийн Шин овогтой гэр бүлийн удам угсаа, гэр бүлийн уламжлал, гол хүмүүсийг нарийвчлан харуулсан уг ургийн бичгийг 1805 онд бичиж дуусгасан байна. Цаг хугацаа өнгөрөхийн эрхээр ургийн бичгийн цаас шарлаж гандсан боловч гар бичмэл нь маш сайн хадгалагдан үлджээ.

“Энэхүү ургийн мод нь Мин, Чин гүрний үеийн Хэбэй нутгийн ардын зан заншил, түүхэн өөрчлөлт, гэр бүлийн өв залгамжлалыг судлахад чухал ач холбогдолтой юм” гэж Жизэ хошууны Соёлын дурсгалт эд зүйлсийг хамгаалах товчооны дарга Жан Бинху ярилаа.   

 

Эх сурвалж: БЭЭЖИН, 2023 оны аравдугаар сарын 2 /Xinhua/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?