ДИПЛОМАТЧДАА НУТАГ БУЦААХЫГ ЭНЭТХЭГИЙН ТАЛ КАНАДААС ШААРДЖЭЭ

2023-10-03  

 Аравдугаар сарын 10-ны дотор 41 дипломатчаа татаж авахыг Энэтхэг улс Канадын талд шаарджээ. Энэ тухай Financial Times сонин өнөөдөр мэдээллээ.

Өнгөрсөн зургаадугаар сард сикх үндэстний салан тусгаарлах үзэлтнүүдийн удирдагч, Канадын иргэн Хардип Сингх Нижарын амийг хөнөөсөн хэрэгт Энэтхэгийн тусгай албаныхан оролцсон гэж Канадын тал мэдэгдсэний дараа Энэтхэг - Канадын харилцаа хурцадсан юм. Энэтхэг улс уг мэдэгдлийг "учир утгагүй зүйл" хэмээн няцаажээ.

"Financial Times" сонинд мэдээлснээр, Энэтхэгийн тал аравдугаар сарын 10-ны дараа нутаг буцаагүй дипломатчдын  халдашгүй эрхийг цуцална хэмээн сүрдүүлсэн байна.

Канадын нийт 62 дипломат ажилтан Энэтхэгт ажилладаг бөгөөд дээрх шаардлагын дагуу тэдний тоог 41-ээр цөөлөх ёстой ажээ. Financial Times сонин энэ талаар тайлбар өгөхийг хүссэн боловч Энэтхэг, Канадын Гадаад хэргийн яамд хариу өгсөнгүй.

Сикх үндэстний салан тусгаарлах үзэлт бүлэглэлүүд орогнодог Канад улсад Энэтхэгийн дипломатчдын эсрэг "хүчирхийлэл, айлган сүрдүүлэх уур амьсгал" бий болсныг Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субрахманям Жайшанкар өмнө нь мэдэгдэж байв.

 

Эх сурвалж: ШИНЭ ДЕЛИ, 2023 оны аравдугаар сарын 3 /Reuters/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?