ЖИММИ КАРТЕР 99 НАСЫГ ЗООГЛОЖЭЭ

2023-10-03  

 АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер аравдугаар сарын 1-ний өдөр 99 насыг зоогложээ.

АНУ-ын 39 дэх Ерөнхийлөгч тэрбээр энэ оны хоёрдугаар сараас эхлэн Жоржиа муж улс дахь гэртээ асаргаа сувилгаа хийлгэж эхэлсэн тухай Картерын төвийн мэдэгдэлд дурдсан байна.

Жоржиа муж улсын Плэйнс хотоос гаралтай самрын тариаланч, АНУ-ын Тэнгисийн цэргийн дэслэгч тэрбээр 1977-1981 оны хооронд АНУ-ын төрийн тэргүүний албыг хашсан билээ.

Хүний эрхийн асуудлыг онцгой анхаардаг байсан Ж.Картер одоог хүртэл үйлчилж буй Египет-Израилын энхийн гэрээг байгуулахад зуучилсан юм. Мөн 1977 онд Эрчим хүчний яамыг байгуулжээ.

Үүний дараахан Ж.Картер эхнэр Розалины хамт Картерын төвийг байгуулсан бөгөөд тус төв олон улсад болж буй сонгуулиудын явцыг ажиглаж, дэлхийн улс орнуудын нийгмийн эрүүл мэндийн салбарыг дэмжин ажилладаг.

Тэрбээр 2019 оны гуравдугаар сард ерөнхийлөгчийн албыг хашиж байсан хүмүүсийн дотроос хамгийн өндөр настай нь болсон юм. Түүний өмнө хамгийн өндөр настай ерөнхийлөгч гэгдэж байсан Жорж Буш 2018 оны 11 дүгээр сард нас барсан билээ.

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /CNN/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?