TIK TOK-ИЙГ ЭЗЭМШИГЧ КОМПАНИ 6 ТЭРБУМ ГАРУЙ ДОЛЛАРЫН АШИГ ОЛЖЭЭ

2023-10-03  

 “TikTok” нийгмийн сүлжээг эзэмшигч Хятадын “ByteDance” компанийн энэ оны эхний улирлын ашиг 6 тэрбум ам.доллароос давжээ.  

Энэ нь 2022 оны эхний улирлын ашигтай харьцуулахад ойролцоогоор хоёр дахин их юм гэж The Wall Street Journal сонинд тус компанийн ажилтнуудад тараасан санхүүгийн тайлангаас эш татан мэдээлжээ. 2022 онд тус компанийн үйл ажиллагааны нийт ашиг нь 20 тэрбум доллароос давж байсан бол 2021 онд 7 тэрбум гаруй долларын алдагдал хүлээж байв.

“ByteDance”-ийн хувьцаа биржүүдэд арилжаалагддаггүй бөгөөд санхүүгийн тайлан нь нийтэд ил тод биш юм.  

Харин дээрх тайланг үзвэл, 2022 онд “ByteDance”-ийн орлого 38 хувиар өсөж, 85.2 тэрбум долларт хүрчээ. Харин 2021 онд 80 шахам хувиар буурсан байна. Харин энэ оны 1-3 дугаар сард тус компани 24.5 тэрбум долларын орлого олсон нь өмнөх оны мөн үеийнхээс 34 хувиар өссөн байна.

Орлого нэмэгдэхтэй зэрэгцэн тус компанийн зардал мөн буурсан байна. Тодруулбал, 2022 онд ByteDance-ийн маркетингийн зардал жилийн өмнөх 19.2 тэрбум доллартой харьцуулахад 14.8 тэрбум доллар, судалгаа, хөгжлийн (R&D) зардал 14.6 тэрбум доллароос 8.7 тэрбум доллар, ерөнхий болон захиргааны зардал 8.3 тэрбум доллароос 4.5 тэрбум доллар болж буурчээ.

Зарим эх сурвалжийн ярьснаар, "ByteDance" компани одоо ажиллаж буй ажилтнууддаа нэгж хувьцааг 160 доллароор  худалдан авахыг санал болгосон байна. 

 

Эх сурвалж: НЬЮ-ЙОРК, 2023 оны аравдугаар сарын 3 /WSJ/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?