ДОРНОГОВЬ: АЛГА БОЛСОН ОХИНЫГ ЭРЭН ХАЙСААР БАЙНА

2023-10-04  

 Дорноговь аймгийн Сайншанд суманд энэ сарын 3-нд алга болсон охиныг эрэн хайх ажиллагаа явагдсаар байна.

Үүнтэй холбогдуулан аймгийн агентлаг, хэлтсийн нийт бүрэлдэхүүнтэй өргөтгөсөн шуурхай хуралдаан аравдугаар сарын 3-нд болж Сайншандаас орох, гарах автомашины хөдөлгөөнийг түр зогсоож эрэн хайх ажиллагааг 14 сумын хэмжээнд зохион байгуулж, шуурхай штаб 24 цагаар ажиллах шийдвэрийг гаргасан.

Алга болсон охин өглөө 7.30 минутын үед гэрээсээ гарч Сайншанд сумын баруун жигүүрт байх ерөнхий боловсролын VI сургууль руу яваад очоогүй. Харин түүнийг гэрээсээ гарч яваа бичлэг орон сууцны доторх камерын бичлэгт үлджээ. Хүүхэд алга болсон тухай мэдээлэл 10.30 минутын үед Цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд хууль хяналтын байгууллагынхан тодорхой сэжиг таамгийг гаргаж эрэн хайх ажиллагаа явуулж байна.

Өчигдөр алга болсон охиныг эрэх ажиллагаанд зэвсэгт хүчний 336 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, чиг үүргийн болон төрийн байгууллагууд, сайн дурын иргэд нийлсэн 400 гаруй иргэн оролцжээ. Одоог хүртэл охиныг эрэн хайж байна.  

Охин гэрээсээ гарахдаа сурагчийн дүрэмт хувцас, хар цоохор куртиктэй явсан бөгөөд түүнийг харсан хүн байвал 99882462, 99287632, 88663838, 85222227 холбогдоно уу. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?