К.АЬКАРАЗ 2004 ОНЫ РИОГИЙН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОНО

2023-10-04  

 Дэлхийн чансаанд хоёрдугаарт бичигдэж буй Испанийн теннисчин Карлос Алькараз ирэх онд Риогийн нээлттэй тэмцээнд оролцоно гэдгээ баталгаажуулсан тухай тэмцээнийг зохион байгуулагчид мягмар гарагт мэдээлэв.

Өдгөө 20 настай тэрбээр ирэх оны хоёрдугаар сарын 17-25-ны өдрүүдэд болох тус тэмцээнд оролцох нь тодорхой болсон анхны тамирчин боллоо.

2024 оны Риогийн нээлттэй тэмцээнд оролцсоноор К.Алькараз Өмнөд Америкийн хамгийн нэр хүндтэй теннисний тэмцээнд дөрөв дэх удаагаа хүч сорих юм.

“Бүх цаг үеийн шилдэг теннисчдийн нэг болж чадах тамирчин хэрхэн өсөн дэвжиж байгааг бид харж байна. Риогийн тэмцээн энэ амжилтын түүхийн нэгээхэн хэсэг болж байгаад баяртай байна” гэж "Rio Open" тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга Луиз Карвальо ярилаа.

 

Эх сурвалж: РИО-ДЕ-ЖАНЕЙРО, 2023 оны 10 дугаар сарын 4 /Globo/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?