ХАЙДЕЛЬБЕРГ ХҮНИЙ ДҮР ТӨРХИЙГ СЭРГЭЭЖЭЭ

2023-10-04  

Демокритийн нэрэмжит Фракийн их сургууль ба “Эллада” судалгаа, технологийн төвийн эрдэмтэд ойролцоогоор 150-250 мянган жилийн өмнө Грект амьдарч байсан Хайдельберг хүний (Homo heidelbergensis) дүр төрхийг сэргээжээ.

Тэд 60 орчим жилийн өмнө Петралона агуйгаас олдсон гавлын ясыг шинжлэн судалсан байна. Уг гавлын ясны эрүүний яс нь байхгүй байсан тул 1907 онд Германаас олдсон Хайдельберг хүний эрүүний ясыг ашиглажээ. Эрдэмтдийн судалгааны талаарх өгүүлэл “Journal of Archaeological Science: Reports” сэтгүүлд нийтлэгдсэн байна. 

Судлаачид 3D сканнер ашиглан гавлын ясыг сканнердаж, дараа нь ясны анатомийн онцлогт үндэслэн нүүрний хэлбэрийг сэргээжээ. Ингэхдээ том хөмсөг, нүүрний том ясыг анхаарч тодотгож өгчээ. Уг эртний хүн асар том гавлын ястай байжээ.

Ийм төрлийн анхны олдвор нь Германы Мауэр хотын орчмоос олдсон эрүүний яс байв. Уг ясыг шинжлэн судалсан профессор Отто Шөтенсак эртний хүнд өөрийн их сургууль Хайделбергийн нэрийг өгсөн байна. Heidelberg хүн бол хүний хувьслын завсрын төрөл зүйл юм. Орчин цагийн судлаачид уг төрөл зүйлийг 800-130 мянган жилийн өмнө Европ, Африкт амьдарч байсан тусдаа төрлийн хүмүүс гэж үздэг. Энэ төрөл зүйл нь 800-700 мянган жилийн өмнө Африкт үүссэн Хомо эректусаас гаралтай бөгөөд неандертальчуудын өвөг дээдэс юм. Түүнчлэн удаан хугацааны туршид Хомо сапиенсийн өвөг дээдэс гэж үзэж байсан боловч палеогенетикийн мэдээллүүд энэхүү таамаглалыг няцаажээ.

 

Эх сурвалж: КОМОТИНИ, 2023 оны аравдугаар сарын 4, /sciencedirect/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?