ГЕРМАН УЛСААС УКРАИНД НЭГ ТЭРБУМ ЕВРОГИЙН НЭМЭЛТ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ

2023-10-11  

ФРАНКФУРТ, 2023 оны аравдугаар сарын 10 /Reuters/.  Герман улсаас Украинд үзүүлэх нэг тэрбум евро буюу 1.1 тэрбум ам.долларын өртөг бүхий тусламжийн шинэ багцыг мягмар гарагт танилцуулсан тухай тус улсын Батлан ​​хамгаалах яам мэдээллээ.  

Энэхүү нэмэлт багцад агаарын довтолгооноос хамгаалах систем, зэвсэг техникүүд, цэргийн зориулалттай тээврийн хэрэгслүүд багтаж байна. “Манай улсаас Украинд нэн яаралтай хэрэгцээтэй байгаа агаарын довтолгооноос хамгаалах систем, сум, танк зэргийг нийлүүлэх замаар тусламж дэмжлэгээ үргэлжлүүлнэ” гэж ХБНГУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Борис Писториус мэдэгджээ.

Энэхүү "өвлийн нэмэлт багц" нь ойрын саруудад Украины зэвсэгт хүчний байлдааны бэлэн байдлыг сайжруулна гэдгийг тэрбээр хэллээ.

Түүний ярьснаар, уг багцад Канцлер О.Шольцын өнгөрсөн долоо хоногт дурдаж байсан “Patriot” агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн систем, ойрын ба дунд зайн тусгалтай “IRIS-T” зенит-пуужингийн систем, агаараас хамгаалах зенитийн их буугаар тоноглогдсон  “Gepard” танк багтсан байна.

Мөн Украины тусгай хүчний чадавхийг сайжруулах зорилгоор 20 сая еврогийн өртөг бүхий автомашин, зэвсэг техникийг нийлүүлэх ажээ.

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?