УВАЛ ВОАК: "ХАМАС" БҮЛЭГЛЭЛ, ТҮҮНИЙ ХАМСААТНУУД ӨНДӨР ҮНЭ ТӨЛӨХ БОЛНО

2023-10-11  

    Дайн хэзээ дуусахыг хэлж мэдэхгүй. Хэдэн долоо хоног, хэдэн сар ч үргэлжилж мэднэ. Хамгийн түрүүнд харгис "Хамас" бүлгийг устгана. Тэд 2023 оны 10 дугаар сарын О7-ны Бямба гарагийн өглөөний 06.30-д, Улаанбаатарын цагаар 11.30-д 3000 пуужин харваж, хилийн хамгаалалтын торыг 30 газар эвдэж, Израйлийн газар нутаг луу давшсан. Тэд замдаа таарсан энгийн иргэд, хөгшид, эмэгтэйчүүд, хүүхдүүдээр зогсохгүй нохой муурыг ч алгасалгүй буудаж хөнөөсөн.

No description available.

    Охид эмэгтэйчүүдийг хүчиндэж, хүчирхийлж, олноор нь барьцаалсан. Одоогоор 1200 орчим Израйлын иргэд амь насаа алдсанаас 300 нь энгийн иргэд юм. Нийтдээ 2600 иргэд хүнд , хөнгөн шархдаж, 100 гаруй энгийн иргэд барьцаалагдсан.

    Нийтдээ 5000 гаруй пуужинг Израилийн зүгт "Хамас" бүлгийнхэн харвасан. "Хамас" бүлэглэлийн энэ удаагийн үйлдэл бол олон жил үргэлжилж буй хил орчмын мөргөлдөөнөөс эрс ялгаатай. Дайн өрнөлөө. Израйль улс бол олон үндэстний улс.

    Энэ түрэмгийлэлд одоогоор гадаадын 10 гаруй улс үндэстэн өртсөнөөс, АНУ 11 иргэнээ алдаад байна. "Хамас" бүлгийн хувьд шашин үл хамааран бүхнийг, маш зэрлэгээрбуудаж хөнөөж байна. Энэ бол хүн төрөлхтний түүхэн дэх хүнлэг бус харгис үйлдэл. Үүнийг бид таслан зогсооно.

    Энэ бүхнийг гардан удирдаж буй "Хамас" бүлгийн тогтолцоог бид мэднэ. Удирдагч хоёр этгээд нь дайны галаас хол орших Катарт өндөр үнэтэй, дээд зэрэглэлийн зочид буудалд тансаглаж, тэндээс дайныг өдөөн хатгаж буйг ч олж тогтоосон. Тэднийг Иран улс санхүүжүүлж буй нь тодорхой болсон. "Хамас" бүлэг энэ тухай Ираны парламентад ил тод дуулгаж, цаадуул нь баярласнаа илэрхийлж байна. Бид "Хамас" бүлэг, түүний хамтрагчидтай хатуу тооцоо хийнэ. Тэд маш өндөр үнэ төлөх цаг ирнэ. Учир нь Израйлын арми хүчирхэг, Израйль иргэд өндөр мэдлэг чадвартай. Израилийн арми ард иргэдээ бүрэн хамгаалах чадвартай.

    Гадаадын 10 орчим орны иргэд амь насаа алдсан болон барьцаалагдсан мэдээлэл ирснээс Таиландын 18, АНУ-ын 11 амь насаа алдсан байна. Эдгээр амь насаа алдсан, бэртэж шархадсан, олзлогдсон нэрсийн дунд Монголын иргэдийн тухай мэдээлэл одоохондоо алга буй. 

No description available.

No description available.

Дайн эхэлснээс хойшхи цөөн хоногт дэлхийн нэг зуу гаруй орны тэргүүнүүд Израйлын амь насаа алдсан иргэдэд эмгэнэл, Израйлын ард түмнийг дэмжиж буй байр сууриа бүх талаар илэрхийлсэн. Монгол улс бол Израйльтай дипломат харилцаатай.

Өнөөг хүртэл Монголын төр засаг таг чиг байгаа. Энэхүү мэдээллээрээ Монгол иргэдийг хангахаас гадна, Монголын төр засгийг байр сууриа илэрхийлэхийг хүслээ гэж Монголын хэвлэлийнхэнтэй онлайн уулзалт хийх үеэрээ БНХАУ- д Израйль улсаас суугаа бүрэн эрхт сайдын орлогч ноён Увал Воак онцоллоо.

No description available.

No description available.

 

Ц.ЭНХБАТ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?