ХЯТАД, ЭНЭТХЭГИЙН ХИЛИЙН АСУУДЛЫГ АЛЬ БОЛОХ ХУРДАН ШИЙДВЭРЛЭХЭЭР ТОХИРОЛЦОВ

2023-10-12  

БЭЭЖИН, 2023 оны аравдугаар сарын 12 /Xinhua/. Хятад, Энэтхэгийн батлан хамгаалах байгууллагын төлөөлөгчид хилийн асуудлыг аль болох хурдан шийдвэрлэхээр тохиролцсон байна. Энэ тухай Хятад улсын Батлан хамгаалах яам мэдээлжээ. 

“Хоёр тал илэн далангүй, нээлттэй санал бодлоо солилцож, цэрэг, дипломат шугамаар хийж буй яриа хэлэлцээний эрч хүчийг хадгалж, үлдсэн асуудлуудыг аль болох хурдан шийдвэрлэхээр тохиролцов" гэж Хятадын яамнаас хилийн асуудлаар командлагчийн түвшинд хийсэн 20 дахь удаагийн зөвлөлдөх уулзалтын дараа нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна. 

Талууд Хятад-Энэтхэгийн хилийн бүсэд энх тайван, амгалан тайван байдлыг хадгалахаар тохиролцсон гэж тус яам мэдээлсэн байна. 

Уг хэлэлцээ 10 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд Чушул-Молдо хилийн шалган нэвтрүүлэх цэгт болжээ. 

2020 оны тавдугаар сард Ладакх муж дахь Энэтхэг-Хятадын хилийн бүсэд мөргөлдөөн гарч, хоёр тал хоёул хохирол амссан юм. Энэтхэгийн эрх баригчид тус мужид 68 мянган цэрэг, мөн цэргийн нисэх онгоц, олон зуун танк болон бусад хүнд зэвсгийг байрлуулж, Хятад улс ч мөн бүс нутаг дахь цэргийнхээ тоог үлэмж нэмэгдүүлсэн. Харин талууд хэд хэдэн удаа хэлэлцээ хийсний эцэст хилийн шугамаас цэргээ татах ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ нь хараахан дуусаагүй байна.

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?