ИЗРАИЛЫН ХОТУУДЫГ ХАМГААЛАХЫН ТУЛП САЙН ДУРЫНХНЫГ ЗЭВСЭГЛЭНЭ

2023-10-17  

Израилын цагдаа нар халдлага болон хямралт нөхцөл байдал үүссэн үед шуурхай хариу арга хэмжээ авахын тулд сайн дурынхныг зэвсэглэж эхэлнэ гэж Agence France-Presse (AFP) мэдээлэв.

Үүнтэй холбогдуулан Израилын цагдаагийн газрын ерөнхий хянагч Коби Шабтай, Үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен-Гвир нар тус улсын бүх хотод цагдаагийн ивээл дор үйл ажиллагаа явуулах шуурхай хариу арга хэмжээ авах анги нэгжүүдийг байгуулах шийдвэр гаргажээ. “347 шинэ ангийг 13.2 мянган сайн дурын энгийн иргэдээр бүрдүүлэн байгуулж, буу, хамгаалалтын хэрэгслээр хангана” гэж хоёр байгууллагын тэргүүн нарын хамтарсан мэдэгдэлд дурдсан байна

Израилын "хил орчмын хот, суурин газруудад байгуулсан 566 иргэний шуурхай ангид" зориулж 6 мянган винтов худалдаж авна гэж тус улсын цагдаагийн газар урьд нь мэдэгдэж байв.

 

Эх сурвалж: ТЕЛЬ-АВИВ, 2023 оны аравдугаар сарын 17 /AFP/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?