ПОЛЬШИЙН ЭРХ БАРИГЧ НАМ ХАМГИЙН ОЛОН САНАЛ АВЧЭЭ

2023-10-17  

 Польшийн эрх баригч “Хууль ба шударга ёс” нам /PiS/ өнгөрсөн ням гарагт болсон парламентын сонгуульд хамгийн олон санал авсныг “Ipsos” судалгааны байгууллагын цуглуулсан дүн мэдээлэл харуулжээ.

Саналын хуудасны 90 хувьд үндэслэн “Ipsos” байгууллагын урьдчилсан дүн мэдээгээр, консерватив үзэл баримтлагч “PiS” нам нийт саналын 36.1 хувийг авснаар 460 суудалтай парламентад 196 суудал эзлэхээр байна. 

Харин PiS” намын гол өрсөлдөгч төвч үзэлт "Иргэний эвсэл" 31 хувийн санал буюу 158 суудал авах төлөвтэй байна. Уг эвслийг Иргэний платформ нам тэргүүлдэг. Түүнчлэн "Иргэний эвслийн" холбоотон болох боломжтой хоёр жижиг нам болох “Гурав дахь зам”, “Шинэ Зүүн” намууд 14 ба 8.6 хувийн саналаар тус тус 61, 30 суудал авах магадлалтай байна. Барууны үзэл баримтлалтай Холбооны намын хувьд 15 суудал /6.8 хувь/ авах тооцоо гарчээ.

“Ipsos”-ын мэдээлснээр, сонгогчдын ирц 73.9 хувьтай байсан нь 1989 онд коммунист дэглэм нуран унаснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. 

 

Эх сурвалж: ВАРШАВ, 2023 оны аравдугаар сарын 17 /PAP/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?