"ОСКАР-ЫН ШАГНАЛТ ЖҮЖИГЧИН МИШЕЛЬ ЙЕО ОУОХ-НЫ ГИШҮҮН БОЛЛОО

2023-10-17  

 “Everything Everywhere All at Once” кинонд бүтээсэн дүрээрээ “Оскар”-ын шагнал хүртсэн Малайзын жүжигчин Мишель Йео Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ гишүүнээр сонгогдлоо.

Энэтхэгийн Мумбай хотноо болсон ОУОХ-ны 141 дүгээр чуулга уулзалтын үеэр тус байгууллагын гишүүдийг сонгосон байна. Мишель Йеогийн хамтаар Израилын Олимпын хорооны тэргүүн Яэль Арад, Тунисийн Үндэсний олимпын хорооны тэргүүн Мехрез Буссейен, Олон улсын ширээний теннисний холбооны ерөнхийлөгч Петра Серлинг, Олон улсын тэшүүрийн холбооны (ISU) тэргүүн Чэ Ёл Ким, Унгарын улстөрч Балаж Фюрьеш, Перугийн улс төрч, волейболын тамирчин асан Сесилия Тайт, Германы спортын менежер Майкл Мронз нар сонгогджээ. 

Өдгөө 61 настай Йео сквош сонирхдог нь түүнийг спорттой холбожээ. Тэрбээр энэ онд Олон улсын автомашины холбооны (FIA) ерөнхийлөгч асан Жан Тодттой гэрлэсэн билээ.

 

Эх сурвалж: МУМБАЙ, 2023 оны аравдугаар сарын 17 /TASS/.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?