ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛ, ХЯТАД, ВЬЕТНАМ, ЛАОС, ТАЙЛАНДЫН УДИРДЛАГЧИДТАЙ УУЛЗАНА

2023-10-17  

 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Бээжинд айлчлах үеэрээ Вьетнамын Ерөнхийлөгч Во Ван Тхыонг, Тайландын Ерөнхий сайд Сеттха Тхависин, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Лаосын Ерөнхийлөгч Тонглун Сисулит нартай уулзахаар төлөвлөжээ. Энэ тухай Оросын Ерөнхийлөгчийн олон улсын хэрэг эрхэлсэн туслах Юрий Ушаков сэтгүүлчдэд мэдээллээ. 

Түүний мэдээлснээр, В.Путин даваа гаргийн орой Бээжинд хүрэлцэн ирсэн бөгөөд Оросын төрийн тэргүүний айлчлалын хөтөлбөр мягмар гарагт Вьетнамын Ерөнхийлөгч, Тайландын Ерөнхий сайд нартай хийх уулзалтаар эхэлнэ. Мягмар гаргийн орой В.Путин Хятадын төлөөлөгчдийн тэргүүн нартай уулзаж, мөн албан ёсны гэрэл зураг авахуулна. Үүний дараа БНХАУ-ын дарга Ши Жиньпиний хүлээн авалтад оролцоно. 

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч, Лаосын төрийн тэргүүн нартай оройн есөн цагийн орчимд уулзана. 

"Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны III чуулга уулзалт Бээжин хотноо аравдугаар сарын 17-18-ны өдрүүдэд болно. Уг уулзалтад 130 гаруй орны төлөөлөгчид, тэдний дотор 23 улсын төр засгийн тэргүүн нар оролцох төлөвтэй байна. 

 

Эх сурвалж: МОСКВА, 2023 оны аравдугаар сарын 17 /Anadolu/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?