С.ЗУРАБИШВИЛИ ГҮРЖИЙН ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН ГЭЖ ҮЗЖЭЭ

2023-10-17  

Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвили засгийн газрын зөвшөөрөлгүйгээр гадаадад айлчилсан нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж тус улсын Үндсэн хуулийн цэц  дүгнэжээ. Ингэснээр түүнийг албан тушаалаас нь огцруулах үйл явцын эхлэл тавигдаж байна. 

Энэ тухай Үндсэн хуулийн цэцийн дарга Мераб Турава мэдэгджээ. Түүний ярьснаар, 8 ба 9 дүгээр сар гадаадад ажлын айлчлал хийх үеэрээ С.Зурабишвили засгийн газрын зөвшөөрөлгүйгээр "гадаад бодлогын салбарыг төлөөлөх бүрэн эрх"-ийг хэрэгжүүлсэн нь Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл болсон байна. 

Одоо дээрх шийдвэрийг парламентаар хэлэлцүүлж батлах ёстой бөгөөд 100 гишүүний дэмжлэг шаардлагатай. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг парламент баталсан тохиолдолд Зурабишвилиг импичмент зарлах замаар албан тушаалаас нь огцруулна.

Зурабишвилид импичмент зарлах саналыг Гүржийн Үндсэн хуулийн цэц есдүгээр сард хүлээн авчээ. 

 

Эх сурвалж: ТБИЛИСИ, 2023 оны аравдугаар сарын 17 /RT/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?