ХОЁР ИЗРАИЛ ЭМЭГТЭЙГ ХАМАС СУЛЛАЖЭЭ

2023-10-24  

Израилын иргэн хоёр эмэгтэйг сулласан гэж ХАМАС бүлэглэл  даваа гарагт мэдэгджээ.

Израилын Ерөнхий сайдын албанаас мэдэгдсэнээр, 79 настай Нурит Купер, 85 настай Йочевед Лифшиц гэдэг хоёр эмэгтэйг Израилын армид хүлээлгэн өгсөн ба тэднийг эмнэлэгт хүргэсэн байна.

Энэ хоёр эмэгтэй аравдугаар сарын 7-ны өдөр ХАМАС бүлэглэлийн халдлагын үеэр барьцаалагдсан 200 гаруй хүнээс суллагдаад буй гурав ба дөрөв дэх хүмүүс болж байгаа юм.

Палестины ХАМАС бүлэглэлийн зэвсэгт жигүүрийн төлөөлөгч Абу Убайда "Тэдний эрүүл мэндийн байдал муу байсан тул бид хүнлэг ёсний үүднээс суллахаар шийдвэрлэсэн" гэж Telegram агентлагт мэдэгдсэн байна.

Газын зурвасын хилийн ойролцоох Нир Оз суурингаас тэднийг нөхрүүдийнх нь хамт барьцаалсан аж. Өнгөрсөн баасан гарагт америк эмэгтэйг охиных нь хамт сулласны дараа ХАМАС бүлэглэл тэднийг өчигдөр суллалаа. Энэ хоёр эмэгтэйн нөхрүүд барьцаалагдсан хэвээр байгаа юм.

 

Эх сурвалж: ГАЗЫН ЗУРВАС, 2023 оны аравдугаар сарын 24 /Reuters/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?