Э.БЛИНКЕН, ВАН И НАР ВАШИНГТОНД ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ

2023-10-24  

 АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Хятадын Гадаад хэргийн сайд Ван И нар энэ долоо хоногт Вашингтонд хэлэлцээ хийнэ гэж Төрийн департамент мэдээлжээ. 

Ван И Вашингтонд энэ долоо хоногт багтаан айлчилж магадгүй гэж Wall Street Journal сонин өмнө нь мэдээлж байсан юм. Тэрбээр Э.Блинкентэй Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпин оролцох бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ гэж тус сонинд мэдээлсэн байна. Уг уулзалт ирэх сарын дундуур Сан-Франциско хотод (Калифорни муж улс) болох юм.

“Блинкен Хятадын Коммунист намын Төв хорооны гадаад хэрэг эрхэлсэн хорооны тамгын дарга, Гадаад хэргийн сайд Ван И-г энэ сарын 26-28-ны өдрүүдэд хүлээн авч уулзана. Э.Блинкен, Ван И нар АНУ-Хятадын харилцааг хариуцлагатайгаар удирдан чиглүүлэх, харилцаа холбооны нээлттэй сувгуудыг хадгалах байнгын хүчин чармайлтын хүрээнд хоёр талын, бүс нутгийн болон олон улсын хэд хэдэн асуудлыг хэлэлцэнэ" АНУ-ын Төрийн департаментын мэдэгдэлд дурджээ. 

"Бид Америкийн ашиг сонирхол, үнэт зүйлсийг урагшлуулах, санал зөрөлдөөнийг арилгах, олон улсын нийтлэг асуудлуудыг шийдвэрлэхэд ахиц дэвшил гаргах дипломат боломжуудыг үргэлжлүүлэн эрэлхийлэх болно" гэж мэдэгдэлд тэмдэглэсэн байна. 

 

Эх сурвалж: ВАШИНГТОН, 2023 оны аравдугаар сарын 24 /RT/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?