GOOGLE КОМПАНИ ЯПОНЫ МОНОПОЛИЙН ЭСРЭГ ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН ЭСЭХИЙГ ШАЛГАНА

2023-10-24  

Японы шударга өрсөлдөөнийг хянах байгууллага Европын болон бусад томоохон орнуудын эрх баригчид ийм арга хэмжээ авсны дараа Google компанийн хайлтын үйлчилгээ монополийн эсрэг хуулийг зөрчсөн байж болзошгүй эсэхийг шалгаж эхэлнэ гэж даваа гарагт мэдэгдлээ.

Тодруулбал, тус компани нь өрсөлдөгчдийнхөө хайлтын системийг суулгахгүй байх нөхцөлтэйгээр Android ухаалаг гар утас үйлдвэрлэгчдэд орлогынхоо тодорхой хэсгийг өгөх замаар Японы монополийн эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг  тус улсын Шударга худалдааны комисс (JFTC) шалгах аж. 

Европын холбоо /ЕХ/, АНУ болон бусад орнуудын монополийн эсрэг зохицуулах байгууллагууд Google компанид адил төстэй арга хэмжээ авсны дараа JFTC ийм шийдвэр гаргажээ.

 

Эх сурвалж: ТОКИО, 2023 оны аравдугаар сарын 23 /Reuters/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?