О.ШОЛЬЦ: ИЗРАИЛЫГ ДЭМЖИХИЙН ЗЭРЭГЦЭЭ УКРАИНД ТУСАЛНА

2023-10-25  

Герман улс ХАМАС бүлэглэлийн эсрэг тэмцэлд Израилыг дэмжихийн зэрэгцээ Украинд үргэлжлүүлэн тусална гэж Канцлер Олаф Шольц мягмар гарагт мэдэгдлээ.

Берлин хотноо болсон Герман-Украины бизнес форумын үеэр тэрбээр үг хэлэхдээ "Киевт шаардлагатай байгаа бүхий л тусламжийг үзүүлнэ" гэж амласан байна. Тус чуулга уулзалтад Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский (онлайнаар), Ерөнхий сайд Денис Шмигаль нар оролцжээ.  

"Бид Украиныг эдийн засаг, санхүү, хүмүүнлэгийн тусламжаар болон зэвсгээр дэмжиж байна. Бидний дэмжлэг  аравдугаар сарын 7-ны аймшигт өглөөнөөс хойш бид Израил болон Ойрхи Дорнодын нөхцөл байдалд сэтгэл зовнин, анхаарлаа хандуулж буйгаас үл хамааран үргэлжилсээр байх болно" гэж Канцлер хэлсэн байна.

Бизнес форумын үеэр зэвсгийн үйлдвэрлэл, зэвсэг техникийн засвар үйлчилгээний салбарт Украины "УкрОборонПром" компанитай хамтран байгуулсан үйлдвэрийнхээ талаар Германы зэвсэг үйлдвэрлэгч “Rheinmetall” компанийн удирдлага дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 

Украины батлан ​​хамгаалах салбарыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан энэхүү хамтарсан компани бол гадаадын 60 компанийг нэгтгэсэн “глобал холбоо” гэдгийг  Д.Шмигаль онцлон тэмдэглэжээ.

О.Шольц бол ХАМАС-ын халдлагын дараа хамгийн түрүүнд Израилд очсон гадаад улсын засгийн газрын тэргүүн бөгөөд тэрбээр хэлэхдээ "Холокостын хариуцлагыг Герман улс хүлээх ёстой учраас Израилын өөрийгөө хамгаалах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх нь манай улсын гадаад бодлогын үндэс" хэмээн онцлон дурдсан юм.

Энэ сарын эхээр Германы Батлан ​​хамгаалахын сайд Борис Писториусын мэдэгдэхдээ, Германы “Heron TP” байлдааны нисгэгчгүй онгоцыг ашиглахыг Израилд зөвшөөрнө гэдгийг дурдсан бөгөөд байлдааны хөлөг онгоцнуудад сум хэрэгсэл нийлүүлэх талаарх Израилын хүсэлтийг хэлэлцэж байгаа ажээ.

 

Эх сурвалж: БЕРЛИН, 2023 оны аравдугаар сарын 25 /VoA/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?