А.ГУТЕРРИШИЙН ОГЦРОХЫГ НҮБ ДЭХ ИЗРАИЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ УРИАЛАВ

2023-10-25  

НҮБ-д суугаа Израилын байнгын төлөөлөгч Гилад Эрдан Газын зурвас дахь мөргөлдөөний талаар хэлсэн үгтэй нь холбогдуулан тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришт хандан огцрохыг уриалав.

"Израилын иргэдийн эсрэг үйлдсэн хамгийн аймшигт үйлдлүүдийг зөвтгөдөг хүмүүстэй ярих нь утгагүй хэрэг бөгөөд хүүхэд эмэгтэйчүүд, өндөр настнуудыг олноор нь хөнөөх ажиллагааг "ойлгон хандаж" буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга албан тушаалаасаа огцрох ёстой” гэж Г.Эрдан олон нийтийн Х (хуучнаар Twitter) сүлжээнд бичжээ.

Өмнө нь мягмар гарагт мөн Израилын Гадаад хэргийн сайд Эли Коэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзахаас татгалзаж “аравдугаар сарын 7-ноос хойш аливаад хүлээцтэй хандах орон зай үлдээгүй бөгөөд ХАМАС-ыг газрын хөрснөөс арчих ёстой" гэж X хуудсандаа мэдэгдсэн байна. 

А.Гуттериш өнгөрсөн бямба гарагт Каир хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэхдээ "Палестины ХАМАС бүлэглэлийн Израил руу хийсэн дайралтыг буруушааж байгаа нь Газын зурвас дахь Израилын цэргийн үйл ажиллагааг зөвтгөх үндэслэл болохгүй" гэжээ. “Израилчууд өөрсдийн аюулгүй байдлын хууль ёсны хэрэгцээ шаардлагаа хангах, палестинчууд тусгаар тогтносон улсаа байгуулах гэсэн хууль ёсны хүсэл эрмэлзлээ хэрэгжүүлэх ёстой” гэж тэрбээр хэлсэн байна. 

 

Эх сурвалж: ЖЕНЕВ. 2023 оны аравдугаар сарын 25 /The Times of Israel/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?