МОНГОЛЧУУД БЭЭЖИН ЛҮҮ ТЭМҮҮЛЖ, ХЯТАДУУД МОНГОЛЫГ ҮЛ ТООХ БОЛООД УДЖЭЭ (Хятад улсад зорчсон аян замын тэмдэглэл- 2)

2023-10-26  

    Хятад-Монгол улсын харилцаа сэргэсний дараахнаас салбар салбарт хамтын ажиллагаа эрчтэй давалгаалж эхэлсэн. Энэ хүрээнд Монголын Радио болон Хятадын Олон Улсын Радио нь мэргэжилтэн солилцох гэрээ байгуулсан нь өнөөг хүртэл үргэлжилж байдаг. Монголын радиогийн мэргэжилтэн нь Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцид редактораар ажиллах, редакцийн ажилтнуудын монгол хэлний бичгийн дүрэм болон ярианы ур чадварыг дээшлүүлэх, Хятадын Олон Улсын Радиогийн сэтгүүлч нь Монголын радиод Монгол хэлний дадлага хийж, хэлний мэдлэг, аялгуугаа сайжруулах зорилгод уг гэрээний агуулга оршдог. Харилцан байр сууцаар хангаж, сар бүр цалинг нь олгох үүргийг хоёр тал хүлээдэг. Цалинг сарын 300 ам.доллараар тогтоосон нь тухайн үедээ (Гучаад жилийн тэртээ) өндөртөө тооцогдож байсан учир аль аль тал нь бие бие рүүгээ харилцан тэмүүлж байсныг мэдэх юм. Яруу найрагч Ширчинсүрэн, сэтгүүлч Амбасэлмаа тэргүүтэй Монголын нэртэй, алдартай олон уран бүтээлч Бээжинд нэг жилийн хугацаагаар Олон улсын радиод үр өгөөжтэй ажилласан. Өнөөдөр гэхэд л Монголын Радиогийн даргаар ажиллаж байсан, зохиолч Бидэрийн Баярсайхан энэ гэрээний дагуу Бээжинд залгуулан ажиллаж буй билээ. 

No description available.

    Харин Хятад Улсын Олон Улсын Радиогоос Монголын Радиог зорин ирж дадлага хийх сэтгүүлч олдохоо болиод уджээ.

  -Улаанбаатар бол амьдралын өндөр өртөгтэй хот. 300 ам.доллараар, гэр орноосоо хол, ганцаараа амьдрах хүсэлтэй Өвөрмонгол хүн өнөөдөр олдохгүй биз. Тэгээд ч сурах зүйлээ нэгэнт сурсан учир заавал Монголд ирэх шаардлага үгүй болсон гэж Хятадын Олон Улсын радиод ажиллах нэгэн өвөрмонгол редактор хэдэн жилийн өмнө таарахдаа хэлж байсан.

Үнэхээр ч цалин пүнлүүг нь нэмж, өнөөгийн цаг үетэй уялдуулсан шинэ заалтыг гэрээндээ тусгахгүй бол Москвагийн Радиогийн гэрээ хаагдсантай (Хамгийн сүүлд Гантигмаа томилолтоор ажилласан) адил зүйл нэг өдөр тохиолдож, үйл ажиллагаа нь улам хумигдах вий гэж болгоомжилно. Харин энэ гэрээний дагуу Монголчууд өнөөг хүртэл Бээжинд ажиллах дуртай, тийшээ томилолтоор явах өрсөлдөөн ч их хэвээр аж. Энэ бол Монгол ухарсан, Бээжин урагшилсаны бас нэг ээлжит тод жишээ.

   -Бээжин хотод шинээр ажилд орогчдын цалингийн гараа нь найман сая төгрөг. Дунджаар 10 сая төгрөгийн цалинтай гэж бидний хөтөч Өвөрмонгол бүсгүй Ялнаа хэлсэн нь энэ зуур санаанд буув. Тэгэхээр дор хаяж сар бүр 10 сая төгрөгийн цалинтай урд газрын сурвалжлагч сардаа 9 сая, жилдээ 100 сая төгрөгийг алдахыг хэрхэн хүсэв аж. Харин Монгол сурвалжлагчийн хувьд Монголдоо байх цалингаа авч, дээр нь Бээжинд амьдрах байраар хангуулж, давхар хятад хэл сурч буй нь давуу тал үүсэж байна гэж хэлж болох нь. Ийнхүү нэгэн цагт ижил түвшинд байсан хоёр улсын Радиогийн ажилтнуудын цалин өнгөрсөн 30 жилийн хугацаанд 10 дахин зөрүүтэй болжээ. Нэгэнт хэвлэл мэдээллийн тухай хөндсөн учир Хятадын сэтгүүлчдийн баримталдаг гол дүрмээс Жиньмэн Жибао сонины редакторын тэр жил Бээжинд уулзахдаа хэлсэн үгнээс хуваалцая гэж бодлоо.

No description available.

   -Манай сонин бол Хятадын Коммунист Намын Төв Хорооны төв хэвлэл. Хятадын хамгийн том, хамгийн нөлөөтэй сонин. Энэ сонинд Хятадын хамгийн чадварлаг сэтгүүлчид, хамгийн өндөр хангамж, цалинтай ажилладаг. Сэтгүүлчийн мэргэжил бол Хятад улсын нэр хүндтэй, өндөр цалинтай мэргэжлийн нэгд тооцогддог. Гэхдээ ямар ч чадвартай бай, энгийн нэг л дүрмийг Хятадын сэтгүүлчид ягштал баримталдаг. Тэр бол Хятадын Коммунист намын дэвшүүлсэн зорилтоос үл гажих. Өөрөөр хэлбэл Хятадын Коммунист Нам, түүний удирдлагыг үл шүүмжлэх. Харин бодлогыг хэрэгжүүлэх явцад гарах алдааг шат шатанд нь баримттайгаар хурцаар шүүмжлэх нь нээлттэй. Өөрөөр хэлбэл манай сонин бол төр- ард түмний гүүр юм гэж хэлснээр энэхүү аян замын тэмдэглэлээ өндөрлөе.

    Төгсгөлд нь нэгэн санааг дайхад: Монголд бол хэвлэл зуун задгай, жаран хагархай. Төсвөөс санхүүждэг Олон Нийтийн Радио Телевиз ч нэг хэсэг л улс төрчдөд үйлчилдэг гажуудлаас өнөөдөр хүртэл салж чадаагүй. Олны итгэлийг даах ганц ч хэвлэл үлдээгүй гэж хэлж болох. Буруутанг холоос хайх шаардлагагүй. Мэдээж сэтгүүлчид нэн тэргүүнд өөрсдөө буруутай.Гэхдээ гол буруутан нь Монголын төрд башир аргаар шургалсан, дүр эсгэсэн өнөө цагийн ардчилагчид, болон дүрээ хувиргасан коммунистууд л юм. Иргэддээ ээлгүй төртэй, эргүү төлөг шиг биднийг нэг дороо эргэцэн дэвхцэх зуур, Хятад улс нэг ч ядуу иргэнгүй, нийтээрээ чинээлэг ард иргэдтэй болох замналдаа баттай зогсож чаджээ. Үргэлжлэл бий...

No description available.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
BSDRt:Хэн хэн нь буруутай хэрүүлээ зодоон болго гдг шиг хогийн юм ярьдаг, асуудлын уг шалтгаан учир холбогдлыг өнгөцхөн дүгнэж өөрийнхөөрөө ( өөрөө эрдэм ухааны оргилд гарцарсан хүн үү гвл үгүй ш дээ?!) чалчиж явдаг бдг л нэг гутлаа чирсэн сэтгүүлч гэгч үзэгдэд юмсыг хий хоосон тайлбарлагчдын нэг л бна! 2023-10-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?