500 ГАРУЙ ЖИЛИЙН ӨМНӨ АМЬДАРЧ БАЙСАН ИНК ОХИНЫ ДҮР ТӨРХИЙГ СЭРГЭЭЖЭЭ

2023-10-27  

Дэлхийн хамгийн алдартай занданшуулсан цогцсуудын нэг болох “Инкийн мөсөн охины” нас барах үеийнх нь дүр төрхийг эрдэмтэд сэргээжээ.

 500 орчим жилийн өмнө инкүүд энэ өсвөр насны охиноор Андын нуруунд тахил өргөсөн аж.

Охины занданшуулсан цогцсыг 1995 онд олсон бөгөөд нүүр царайг нь эс тооцвол түүний бие бүхэлдээ харьцангуй сайн хадгалагдсан байжээ. Өнгөрсөн хугацаанд уг цогцос газрын гадаргуу дээр ил байсан тул түүний нүүр царайнаас бараг юу ч үлдээгүй байв. Цогцсыг анх олсон археологичид өөр хоорондоо түүнийг “Нүүргүй Хуанита” гэж нэрлэдэг ажээ.

Америкийн антропологич Йохан Рейнхард 28 жилийн өмнө энэ цогцсыг олсон бөгөөд тухайн үеийн технологи нь энэ охины дүр төрхийг хэзээ нэгэн цагт сэргээж чадна гэхэд хэцүү байлаа. 

ДНХ болон бусад дам өгөгдхүүнд тулгуурлан царайг загварчлах аргыг боловсруулахад 30 орчим жил зарцуулсан бөгөөд тэр үед төсөөлшгүй мэт санагдаж байсан зүйл одоо Лима хотын Үндэсний музейд нийтийн хүртээл болж байна.

Шведийн археологич Оскар Нильсоноор ахлуулсан Польш, Перугийн эрдэмтдийн хамтарсан баг төвгөр шанаатай, үл ялиг шонхордуу хамартай, бор арьстай “Инкийн мөсөн охины” цээж баримлыг силиконоор хийжээ.

О.Нильсон бол зохих боловсролтойгоос гадна уран барималчийн ур чадвартай. Тэрбээр дэлхийн музейнүүдэд эртний хүмүүсийн нүүр царайг сэргээн засварлах өвөрмөц чиглэлээр мэргэшсэн хүн бөгөөд инк охины нүүрийг сэргээхийн тулд 400 орчим цаг ажилласан гэнэ.

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?