АНУ-ЫН ЭДИЙН ЗАСАГ ГУРАВДУГААР УЛИРАЛД ХУРДАЦТАЙ ӨСЖЭЭ

2023-10-27  

 АНУ-д удахгүй хямрал болно гэж таамаглаж байсан боловч эсрэгээрээ энэ оны гуравдугаар улиралд тус улсын эдийн засаг сүүлийн хоёр жилд үзэгдээгүй хурдацтай өсчээ. Үүнийг цалин нэмэгдсэнтэй холбоотойгоор хэрэглээний зардал өссөнөөр тайлбарлаж байна.

Худалдааны яамнаас пүрэв гарагт гаргасан гуравдугаар улирлын ДНБ-ий урьдчилсан тайланд дурдсанаар, есөн улирал дараалан буурсаар байсан орон сууцны салбарын хөрөнгө оруулалт сэргэх төлөвтэй байна.

Хэдийгээр гуравдугаар улирлын энэхүү өсөлт нь тогтворгүй байх магадлалтай боловч Холбооны нөөцийн сангаас мөнгөний хатуу бодлого явуулж, бодлогын хүүг өсгөсөн энэ үед эдийн засаг харьцангуй тогтвортой байгааг харууллаа. Гэсэн хэдий ч автомашин үйлдвэрлэлийн салбарын ажилчдын ажил хаялт, олон сая америк оюутнуудын зээлийн төлбөрийг сэргээж байгаагаас үүдэн дөрөвдүгээр улиралд өсөлт буурч магадгүй юм.

АНУ-ын ДНБ гуравдугаар улиралд 4.3 хувиар өссөн нь 2021 оны дөрөвдүгээр улирлаас хойших хамгийн өндөр өсөлт байлаа. Хоёрдугаар улиралд эл үзүүлэлт 2.1 хувьтай байсан юм.

АНУ-ын эдийн засгийн гуравны хоёроос илүү хувийг бүрдүүлдэг хэрэглээний зардал нь өсөлтийн гол хүчин зүйл байв. Учир нь, америкчууд автомашин зэрэг удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн худалдан авч,  концерт үзэх нь олширсон аж.

Хэрэглээний зардал нь хөдөлмөрийн зах зээлийг дэмжиж байдаг. Цалингийн өсөлт саарсан боловч инфляцаас хурдан өссөнөөр хүн амын худалдан авах чадвар сайжирч байна.

 

Эх сурвалж: ВАШИНГТОН, 2023 оны аравдугаар сарын 27 /VoA/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?