БНХАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ САЙД АСАН ЛИ КӨЧЯН ТААЛАЛ ТӨГСЖЭЭ

2023-10-27  

. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд асан Ли Көчян зүрхний шигдээс болсны улмаас 68 насандаа таалал төгслөө гэж тус улсын төрийн телевиз мэдээлжээ. 

Хятадын Коммунист намын Төв хорооны 17, 18, 19 дүгээр сонгуулийн Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд асан Ли Көчян Шанхайд амрахаар ирээд байсан байна. 

Хятадын төв телевизээр мэдээлснээр, Ли Көчян 10 дугаар сарын 26-ны пүрэв гарагт гэнэт зүрхний шигдээс болж Шанхайн цагаар 27-ны  00:10 цагт нас баржээ.

Ли Көчян 1955 оны долоодугаар сард Аньхой мужийн Динъюань хошуунд төржээ. 1976 онд Хятадын Коммунист намд элссэн байна. Тэрбээр Бээжингийн их сургуулийг төгссөнийхөө дараа намын янз бүрийн түвшний албан тушаал хашиж байжээ. 2007 онд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн болж, улмаар 2008 оны гуравдугаар сард БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогчоор томилогдсон байна. 

2013 оны гуравдугаар сард Ерөнхий сайд болсон Ли Көчян АНУ, Хятадын хооронд “худалдааны дайн” ид өрнөж байсан хүнд үед Хятадын Засгийн газрыг 10 жилийн турш удирдсан юм. Энэ хугацаанд тэрбээр хувийн хэвшлийн эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалтыг тууштай дэмжиж, төрийн үйлчилгээг хялбаршуулах тал дээр ихээхэн зүйл санаачлан хийжээ. 

Хамгийн сүүлд болсон Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын чуулганд Ли Көчян засгийн газрын үйл ажиллагааны тайланг танилцуулсан бөгөөд чуулганы дараа тэтгэвэртээ гарчээ.

 

Эх сурвалж: БЭЭЖИН. 2023 оны аравдугаар сарын 27 /CCTV/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?