ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНӨӨР ЗУРГААН СЕКУНДЭД НЭГ ХҮН АМИА АЛДАЖ БАЙНА

2023-11-02  

Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан Монгол Улс дахь чихрийн шижингийн өнөөгийн байдал, тусламж үйлчилгээг сайжруулахад төр засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар АУ-ны доктор, профессор Х.Алтайсайхан мэдээлэл хийлээ.

“Аравдугаар сарын 1-ний өдрийг дэлхийн нийтээр “Чихрийн шижин”-тэй тэмцэх өдөр хэмээн зарладаг. Энэхүү өвчний оношилгоо, эмчилгээ, сэргийлэх аргын талаар ард иргэдэд таниулах, анхаарлыг хандуулах зорилготой. Мөн төрийн эрх мэдэл бүхий хүмүүст  өвчний чанар, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, арга хэмжээ авч  ажиллахыг уриалдаг.

Сүүлийн жилүүдэд арван нэгдүгээр сарыг дуустал “Чихрийн шижин”-тэй тэмцэх сар болгон өнгөрүүлдэг болсон. Дэлхийд зургаан секунд тутамд нэг хүн энэхүү өвчний улмаас хорвоог орхидог. Манай улсад чихрийн шижингийн оношилгоо арван хувьтай байна. Үлдсэн 90 хувийг оношилж чадахгүй нөхцөл байдалтай байна.

 Манай улс Тогтвортой хөгжлийн зорилтод 2030 он гэхэд халдварт бус өвчний шалтгаанаар цагаас эрт нас баралт буюу 70 наснаас өмнө нас баралтыг 30 хувиар бууруулах  зорилт тавьсан.

Чихрийн шижингийн эрсдэлийн үнэлгээг орон даяар эрүүл мэндийн байгууллага, өрхийн эмнэлгүүд дээр өнөөдрөөс эхлэн хийж эхэлж байна. Энэхүү эрсдэлийн үнэлгээг биеийн жингийн илүүдэл, зохисгүй хооллолт, хөдөлгөөний идэвхгүй байдал, архи согтууруулах ундаа, тамхидалт зэрэг зонхилж байна” гэлээ.

Эх сурвалж: www.zms.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?