ЛАТИН АМЕРИКИЙН 13 ОРНЫ ХУУЛЬ САХИУЛАГЧИД ХАМТРАН АЖИЛЛАНА

2023-11-10  

Латин Америкийн 13 орны хууль сахиулах байгууллагын төлөөлөгчид “Ameripol” буюу Америк тивийн цагдаагийн нийгэмлэгийн ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх гэрээнд пүрэв гарагт гарын үсэг зуржээ.  

Энэ гэрээ нь бүс нутгийн цагдаа, аюулгүй байдлын албадын мэдээлэл солилцох хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх зорилготой гэж Бразилийн цагдаагийн цахим хуудсанд мэдээлсэн байна.

“Бразил улс тус тивийн Аргентин, Гаити, Гондурас, Колумб, Коста Рика, Панам, Парагвай, Доминикан, Эквадор,Суринам,Уругвай, Чили гэсэн 12 улстай энэхүү гэрээнд гарын үсэг зурлаа. “Ameripol” нь 2007 оноос эхлэн олон улсын цагдаагийн байгууллага болсон нь хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааны чухал хэсэг болно" гэж мэдэгдэлд дурджээ.

Энэ байгууллагын гол үүрэг бол үндэстэн дамнасан гэмт хэргийн бүлэглэлүүдийн үйл ажиллагааг таслан зогсоох, мөрдөн шалгах, тэмцэх чиглэлээр аюулгүй байдлыг хангах байгууллагууд хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжуулах явдал юм.  “Ameripol” нь мэдээлэл туршлага солилцох, техникийн зөвлөгөө өгөх замаар олон улсын цагдаагийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой бөгөөд төв байр нь Колумбийн Богота хотод байрладаг.

 

Эх сурвалж: РИО ДЕ ЖАНЕЙРО, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /TASS/.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?