КАЗАХСТАН, ОРОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НАР ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЖЭЭ

2023-11-10  

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин нар Астана хотноо хэлэлцээ хийлээ.  

Хэлэлцээний дараа Ерөнхийлөгч нар хоёр улсын хооронд XXI зууны Сайн хөршийн ба холбоотны харилцааны тухай гэрээ байгуулсны 10 жилийн ойд зориулсан хамтарсан мэдэгдэл, хоёр орны 2024-2026 оны хамтарсан үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурав.

Үүнээс гадна, хоёр улсын эрчим хүчний яам Казахстаны гурван хотод дулааны цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хэлэлцээрийн дараа ОХУ-ын Спортын яам, Казахстаны Аялал жуулчлал, спортын яам 2024-2026 онд Биеийн тамир, спортын салбар дахь хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурав. Түүнчлэн ОХУ-ын Гаалийн алба ба Казахстаны Сангийн яамны Улсын орлогын хорооны хооронд 2024-2025 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурсан байна. Хөдөлмөрийн хяналтын асуудлаар харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичигт ОХУ-ын Хөдөлмөр, хөдөлмөр эрхлэлтийн холбооны алба, Казахстаны хүн амын хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн хороо хооронд гарын үсэг зуржээ.

ОХУ-ын мэдээллийн ТАСС агентлаг ба "Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн Телерадиокомплекс" медиа холдингийн хооронд мэдээллийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр Мэдээллийн түншлэлийн тухай гэрээнд гарын үсэг зурсан байна. 

 

Эх сурвалж: АСТАНА, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /Kazinform/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?