ХОЛЛИВУДЫН ЖҮЖИГЧИД АЖИЛ ХАЯЛТАА ЗОГСООЖЭЭ

2023-11-10  

Холливудын жүжигчид томоохон студиүдтэй урьдчилсан тохиролцоонд хүрч, гурван сар гаруй үргэлжилсэн томоохон ажил хаялтаа зогсоолоо.

Ажил хаялт 11 дүгээр сарын 9-нд албан ёсоор дууссан гэж Телевиз, радиогийн жүжигчдийн үйлдвэрчний эвлэлийн холбоо (SAG-AFTRA) мэдэгджээ.

Үйлдвэрчний эвлэлээс мэдэгдсэнээр, АНУ-ын Кино, телевизийн продюсеруудын холбоотой 1 тэрбум гаруй долларын гурван жилийн гэрээ байгуулжээ. Уг гэрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх, холбооны гишүүдийг "хиймэл оюун ухаантай холбоотой эрсдэлээс" хамгаалах арга хэмжээг оруулснаас гадна "шууд дамжуулалтад оролцсоны урамшуулалыг" анх удаагаа тусгасан байна.

Шинэ гэрээ нь “SAG-AFTRA”-ийн гишүүдэд "карьераа тогтвортой өсгөх" боломжийг олгоно гэж үйлдвэрчний эвлэл мэдэгджээ. "Өнөөдөр болоод ирээдүйд олон мянган уран бүтээлч энэхүү гэрээний үр шимийг хүртэнэ" гэж мэдэгдэлд дурдсан байна.

Холливудын жүжигчдийн ажил хаялт долоодугаар сарын дундуур эхэлсэн бөгөөд Америкийн Кино зохиолчдын эвлэлийн ажил хаялттай давхацсан юм. Тэдний аль аль нь хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хиймэл оюун ухааныг ашиглахтай холбоотой бодлогыг эргэн харахыг шаардаж байв. Кино зохиолчид ажил хаялтаа есдүгээр сард зогсоосон юм. Reuters агентлагийн тооцоолсноор, ажил хаялтаас үүдэлтэй кино салбар дахь үйлдвэрлэлийн зогсолт Калифорни муж улсад 6 тэрбум долларын хохирол учруулжээ.

 

Эх сурвалж: НЬЮ-ЙОРК, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /VOA/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?