ШОРОНГООС ФРОНТРУУ

2023-11-15  

Оросын эрх баригчид шоронгийн хоригдлууд, тэр дундаа хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд Украины фронтод явуулж хариуд нь өршөөл үзүүлэх гэрээ байгуулж байгаа ажээ. Энэ талаар өнгөрсөн долоо хоногт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байна. Тэрбээр “үйлдсэн гэм нүглээ цусаараа арилгаж байгаа” хэмээн Сталинаас эш татжээ.

Энэ үйл ажиллагааг Вагнерын удирдагч асан Евгений Пригожин удирдан зохион байгуулж байсан бол одоо ОХУ-ын Батлан хамгаалах яам тус хариуцаж байгаа ажээ. Мягмар гарагт Оросын нэрт эрэн сурвалжлах сэтгүүлч Анна Политкоскаягын аллагын гол хэрэгтэн болох Сергей Хаджикурбанов 20 жилийн дараа тус гэрээний дагуу өршөөгдсөн байна. Түүний өмгөөлөгч Алексей Михальчик “Украины фронтод цэргийн тусгай ажиллагаанд оролцох санал тавьж гарын үсэг зурсан. Гэрээний хугацаа дууссан тул ийнхүү ерөнхийлөгчийн зарлигаар өршөөгдөж байна” гэсэн юм. Сергей Хаджикурбанов хэрэг үйлдэх үедээ цагдаагийн тусгай албаны офицер байжээ. 

2006 онд Анна Политкоская амьдардаг орон сууцныхаа цахилгаан шатанд будуулж нас барсан юм. Тэрбээр “Новая Газета” сонинд ажиллаж байх үедээ Кремлийн эрх баригчдын бодлогыг шүүмжилж, Чечений удирдагч Рамзан Кадыровын хууль бус үйлдлүүдийг илчлэн бичиж нийтэлж байсан. Энэ тухайн үед дэлхий нийтэд хүрч чадсан юм. Мөн амиа алдахаасаа өмнө Анна ерөнхийлөгч В.Путин засгийн эрхийг авсан тухай ном бичиж байсан ажээ. Түүний хүү Илья, охин Вэра нар “Энэ бол хууль бус үйлдэл. Амиа алдсан нэгний дурсгалыг үл хүндэтгэж, гутаан доромжилж байгаа хэрэг. Ял шийтгэгдсэн үүргээ биелүүлээгүй мэргэжлийн бус үйлдэл”, “Бидний хувьд энэ шийдвэр алуурчны гэм нүглээ цайруулах боломж биш” гэсэн байна.

Одоогоор Оросын шорондоос 100 мянга гаруй хоригдол фронт руу илгээдсэн гэдгийг Хоригдлуудын эрхийг хамгаалах бие даасан байгууллагын тэргүүн Ольга Романова хэлэв. Гэрээний дагуу өршөөгдсөн хоригдлуудаас давтан гэмт хэрэг хийсэн хэд хэдэн тохиолдол гарсан байна. 

Эх сурвалж: www.zms.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?