БРАЗИЛД ХЭТ ХАЛЖ БАЙНА

2023-11-16  

 Бразил улсад урьд өмнө тохиож байгаагүй хэт халуун болсны улмаас 3000 орчим хот, сууринд түгшүүрийн “улаан дохио” зарлажээ.

Рио-де-Жанейро хотод ням гарагт цельсийн 42.5 хэм хүрч халсан нь 11 дүгээр сарын хувьд дээд үзүүлэлт болсон төдийгүй хэт чийгтэй байгаагийн улмаас мягмар гарагт 58.5 хэмд хүрсэн мэт халуун мэдрэгдсэн байна.

100 гаруй сая хүн хэт халуунд нэрвэгдээд байгаа бөгөөд маргааш хүртэл халалт үргэлжлэх төлөвтэй байна. Холбогдох албаныхан үүнийг Эль-Ниногийн үзэгдэл, уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байна.

Сан-Пауло хотод мягмар гаргийн үдээс хойш агаарын дундаж температур 37.3 хэм байсан тухай Үндэсний цаг уурын хүрээлэн (Inmet) мэдээлжээ.

“Inmet”-ээс Бразилын нутгийн ихэнх хэсэгт түгшүүрийн улаан дохиог асаажээ. Өөрөөр хэлбэл, тав хоногоос дээш хугацаанд агаарын температур олон жилийн дунджаас 5-аас дээш хэмээр давж, хүн амын эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болзошгүй гэсэн үг юм.

Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст зун эхлэхээс сар гаруйн өмнө болж буй энэхүү хэт халалтын улмаас эрчим хүчний хэрэглээ дээд цэгтээ хүрчээ.

Өнгөрсөн долоо хоногт гаргасан “Inmet”-ийн судалгаагаар агаарын дундаж хэм долоодугаар сараас аравдугаар сар хүртэлх түүхэн дунджаас дээгүүр байжээ.

 

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхийн олон газар оронд цаг агаарын гамшигт үзэгдлийн давтамж улам ойртсоор байна.

Эх сурвалж: БРАЗИЛИА, 2023 оны арваннэгдүгээр сарын 16 /ВВС/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?