Ц.ЭЛБЭГДОРЖ АНУ-Д СУУРЬШЖЭЭ

2023-11-16  

  АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ын дарга Си Жин Пинг  Сан-Франциско хотод хүлээн авч, хэлэлцээр хийжээ. Тэдний уулзалт бүтэн дөрвөн цаг үргэлжилж, төгсгөлд нь хамтдаа салхилснаар өндөрлөсөн байна. - Хоёр улсын Батлан Хамгаалахын сайд нарын ажил хэргийн уулзалт, далай тэнгис дэх дайны аюулгүй байдлыг сахих талаар механизмаа тогтоосон  зөвшилцөлд тулгуурлан, харилцан бие биенээ хүндэтгэсэн дээд хэмжээний уулзалт боллоо гэж  Хятадын Төв телевиз дүгнэлээ. - " Маш чухал, дэвшил ахиц гаргасан, үр өгөөжтэй уулзалт боллоо" гэж АНУ-ын ерөнхийлөгч Джо Байден өөрөө жиргэв. "  АНУ - Хятад улс  өөр хоорондоо зөрчилдвөл засаж залруулж дийлэхгүй хор холбогдол дагуулна" гэж Хятадын дарга Си Жин Пингийн хэлсэн үгийг ч дэлхий нийт онцоллоо. "Зөрчилдөх биш өрсөлдөж болно. Зөв өрсөлдөөн бол хохирол үл дагуулна.  Түүнийг хариуцлагатайгаар зохион байгуулахад учир оршино" гэж Джо Байден  ч хэлээд авлаа.  Ийнхүү их гүрнүүд батлан хамгаалахын салбарт хэл үгээ ололцож эхэлсэн нь уг дээд хэмжээний уулзалтын гол ач холбогдол гэж хэлж болох нь.  Сүүлийн жилүүдэд Тайваны асуудлаас болж, АНУ-Хятад улсын хооронд дэгдэх гэж түгшээж байсан дайны гал  ямартаа ч энэ удаад  намжиж холдов  бололтой.  Харин энэ уулзалт нь миний ажиллаж, амьдарч буй газраас "самардах" хэмжээний ойрхон боллоо гэж Элбэгдорж хүү жиргэв. Сүүлийн жилүүдэд сураг нь алдарсан Элбэгдорж дассанаараа АНУ-даа суурьшжээ. Тэр Сайханбилэгээ барааджээ.

Open photo

Open photo

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?