11-Р САРЫН 10-НД ХЯТАДЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН МЭДЭЭЛЛИЙН АЛБА ШИНЭ ЭРИНИЙ ХЯТАДЫН ТӨВДИЙГ УДИРДАХ БОДЛОГО БОЛОН ОЛОЛТ АМЖИЛТЫН ТУХАЙ ЦАГААН НОМ НИЙТЭЛЖЭЭ

2023-11-17  

Open photo

Цагаан номд шинэ эринд шилжиж буй Төвд, шинэ эриний Хятадын Төвдийг удирдах ерөнхий удирдлага чиглэлийн дор Төвдийн улс төр, эдийн засаг, соёл, үндэс угсаа, шашин шүтлэг, нийгэм, экологийн соёл иргэншлийн салбарууд хөгжил дэвшлийн талаар онцолсон байна. Бодит жишээ, дэлгэрэнгүй тоо баримтаар дамжуулан Төвдийг ядуурлаас ангижруулж, дунд түвшний чинээлэг нийгмийг цогцоор нь бүтээн байгуулж, нийгмийн ерөнхий байдал улам илүү тогтвортой болж, эдийн засаг, соёл улам цэцэглэн хөгжиж, экологийн орчин сайжирч, ард түмний амьдрал аз жаргалтай болж, шашны бодлого бүрэн хэрэгжиж, салан тусгаарлах үзлийн эсрэг тэмцэл гүнзгийрч, Төвдийн буддизмын социалист нийгэмд дасан зохицох үйл явц үргэлжлэн урагшилсаар, нэгдмэл, чинээлэг соёл иргэншилтэй, эв найрамдалтай, шинэ сайхан дүр төрх бүхий социалист орчин үеийн Төвдийн одоо урагшилж буй шинэ аялалын амьд зураглалыг тод томруунаар харуулсан байна.

Open photo

2022 онд Төвдийн дотоодын нийт бүтээгдэхүүн 213 тэрбум 364 сая юаньд хүрсэн ба үүнийг зэрэгцүүлэх үнээр 2012 онтой харьцуулахад 1.28 дахин нэмэгдсэн байна. Төвдийн дэд бүтцийн бүтээн байгуулалт иж бүрэн бэхжиж, нэн ядуу ард иргэд түүхэн шийдвэрлэлтэнд хүрч, хамтын хөгжил цэцэглэлтийн төвшин илт сайжирч, үндэстэн ястны ашиг орлого, аз жаргал, аюулгүй байдлын мэдрэмж тод томруунаар баталгаажсан.

Open photo

2013 онд төрөөс "Хятадын их судар Төвд боть" соёлын чухал төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, 15 жилийн хугацааг зарцуулан Туфа-ийн үеэс Төвдийг энх тайвнаар чөлөөлөх хүртэл Төвдийн уран зохиол, сонгодог зохиолуудыг хэвлэн нийтэлсэн нь манай улс Төвдийн үндэсний уламжлалт соёлыг хамгаалах сурталчлах томоохон төсөл болон хэрэгжсэн юм.

Open photo

Төвдийн шашин шүтэх эрх чөлөөний бодлого бүрэн хэрэгжиж, шашны үйл хэргийг хуулийн дагуу зохицуулах тогтолцоо улам боловсронгуй болж, үндэстэн ястны эв нэгдэл, хөгжил дэвшил улам бэхэжсээр, Хятад үндэстний хамтын нийгэмлэгийн ухамсар тасралтгүй бат бөхөөр цутгагдсаар байна.

Open photo

Одоогийн байдлаар Төвдийн нийгмийн засаглалын чадавхи, орчин үеийн хөгжлийн түвшин эрс сайжирч, орчин үеийн боловсролын систем, орон сууцны аюулгүй байдлын систем, олон нийтийн эрүүл мэндийн үйлчилгээний тогтолцоо, нийгмийн хамгааллын хүртээмжтэй тогтолцоог цогцоор нь бүрдүүлсэн, "Аюулгүй Төвд"-ийн бүтээн байгуулалт гайхалтай үр дүнд хүрсэн. Лхаса хот Хятадын хамгийн аз жаргалтай хотуудын жагсаалтад долоон удаа орсон бөгөөд Төвдийн бүх үндэстэн ястны аюулгүй байдлын сэтгэл ханамжийн үзүүлэлт олон жилийн турш 99%-иас дээш хэвээр байсаар байна.

Open photo

Төвд экологийг хамгаалах нэн тэргүүний зорилт болгож, уул ус, мөс цас нь үнэлж барашгүй үнэт баялаг юм гэсэн үзэл баримтлалыг тууштай баримталж, хамгаалалт болон хөгжлийн харилцааг зөв зохицуулж, экологийг нэн тэргүүний зорилт болгон, ногоон хөгжлийн замналаар хүн ба байгаль хоёр зохицон оршдог үзэсгэлэнт Төвдийг бий болгохыг эрмэлзэж байна. 2016-2022 онд Төвд 8 сая 320 мянган акр талбайг ойжуулж, ард иргэдийг жил бүр дунджаар 537,700 орчим байгаль орчныг хамгаалах ажлын байраар хангасан. Шинэ эриний Төвдөд социалист ардчиллын бүтээн байгуулалт улам урагшилж, бүс нутгийн үндэстний өөртөө засах тогтолцоо бүрэн хэрэгжиж, ардчиллын суурь хэрэгжилт өргөн, бодитой, тод томруун болж, Төвдийг хуулийн засаглалаар удирдах ажилд чухал ахиц дэвшил гарж, авлигатай тэмцэх ажлыг гүнзгийрүүлэн, бүх үндэстэн ард түмэн эх орондоо эзэн байх эрхийг бодитоор баталгаажуулж байна.

Open photo

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?