AMAZON-Ы ЦАХИМ ХУУДСААР АВТОМАШИН ХУДАЛДААЛДАГ БОЛНО

2023-11-17  

 Америкийн Amazon компани ирэх жилээс цахим хуудсаараа дамжуулан автомашин худалдаалахыг автомашин борлуулагч компаниудад зөвшөөрнө гэдгээ пүрэв гарагт мэдэгджээ. Ингэхдээ хамгийн түрүүнд Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч Hyundai компанийн автомашинуудыг борлуулж эхлэхээр болжээ.

Amazon компани нь сүүлийн жилүүдэд автомашин худалдаалах бизнес рүү аажмаар нэвтэрч, худалдан авагчдад тээврийн хэрэгслийг судлан харьцуулах боломжтой дижитал үзүүлэнгийн танхимуудыг ажиллуулж эхэлсэн боловч Amazon-оор дамжуулан шууд автомашин худалдаж авах боломжийг нээгээгүй байгаа юм. Тус компанийн цахим хуудсаар мөн автомашины эд анги, сэлбэг хэрэгслийг худалдан авах боломжтой.

Харин 2024 оноос эхлэн Amazon Америк дахь худалдан авагчдад шинэ автомашиныг цахимаар худалдан авч, дараа нь очиж авах эсвэл ойролцоох дилерээс хүргүүлэн авах боломжийг бүрдүүлэхээр болжээ. Энэхүү шинэ боломж нь “дилерүүдэд үйлчлүүлэгчдэдээ бүтээгдэхүүнийхээ талаар мэдээлэл өгөх, тэдэнд тав тухтай байдлыг бий болгоход тусална” гэж тус компани мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: ВАШИНГТОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /CNBC/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?