ТУРКИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ГЕРМАНД АЙЛЧИЛНА

2023-11-17  

Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган баасан гарагт Берлинд айлчилна. Тэрбээр энэ үеэр “Eurofighter Typhoon” сөнөөгч онгоцыг худалдахад тавьсан хоригоо цуцлахыг Германы Канцлер Олаф Шольцоос хүсэж магадгүй ба Германы тал татгалзах байх гэж Bloomberg агентлаг Турк, Германы албан тушаалтнуудын ярьсныг эш татан мэдээлжээ. 

Тус агентлагийн мэдээлснээр, Туркийн тал цаашид тоог нь хоёр дахин нэмэгдүүлэх нөхцөлтэйгөөр хамгийн цөөндөө 20 сөнөөгч онгоц худалдан авах саналыг Eurofighter консорциумд Испани, Их Британи, Италийн хамт багтдаг Герман улсад тавьж магадгүй байна. 

"Хуучирсан нисэх хүчнээ шинэчлэх", мөн Грек улс Францын дөрөв дэх үеийн Dassault Rafale сөнөөгч онгоцыг худалдаж авсны хариуд Туркэд ийм онгоцууд хэрэгтэй байгаа гэж эх сурвалжууд ярьжээ. 

Харин Газын зурвас дахь Израилын цэргийн ажиллагааг буруушаасан, Оросын агаарын довтолгооноос хамгаалах цогцолборыг худалдаж авсан, НАТО-д элсэх Шведийн хүсэлтийг батлахаа хойшлуулсан зэрэг хэд хэдэн шалтгаанаар хоёр улсын дипломат харилцаанд үүссэн үл ойлголцол хэвээр байгаа тул Германы тал буулт хийх магадлал бага. 

Турк улс хуучирсан F-4 сөнөөгч онгоцуудаа ашиглалтаас гаргахаар эртнээс төлөвлөж байгаа юм.  2019 онд Америкийн Lockheed Martin компанийн F-35 сөнөөгч онгоцыг зохион бүтээх хөтөлбөрөөс Туркийг хассанаас хойш уг асуудлыг шийдэх нь Т.Эрдоганы хувьд нэн чухал болоод байна. 

 

Эх сурвалж: НЬЮ-ЙОРК, 2023 оны арваннэгдүгээр сарын 17. /Bloomberg/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?