ГАЗЫН ЗУРВАС ДАХЬ ДАЙН 5 ХОНОГ ЗАВСАРЛАХ НЬ УУ ГЭТЭЛ...

2023-11-20  

    Израйль, АНУ, Хамас бүлэглэл урьдчилсан байдлаар тохиролцоонд хүрчээ. Израйль улсын арми 5 хоногийн турш нэг ч довтолгоо хийхгүй байж, хариуд нь  Израйлын олзлогдсодыг суллах болсон тухай мэдээг  Вашингтон Пост сонин Бямба гарагийн дугаартаа нийтэллээ. Гэхдээ дээрхи асуудлаар ямар нэгэн хэлцэлд хараахан хүрээгүй байна гэж Израйлын ерөнхий сайд Бенжамин Нэтьянху болон АНУ-ын албаны хүмүүс мэдэгдлээ.

    Харилцан тохиролцож буй зургаан хуудас бүхий хэлэлцээрийн гэрээний дагуу ойрын өдрүүдэд Хамас бүлэглэл Израйлын олзлогсодыг чөлөөлж магад.  Хэлэлцээрийн дагуу аль аль тал нь ядахдаа тав хоногийн турш гал нээхээ зогсоож, 24 цагийн завсарлагатайгаар 50 болон түүнээс дээш тооны олзлогсодыг ээлж дараалан чөлөөлөх тухай хэлэлцээрийн заалтад  тусгагджээ. Хамас бүлэг дайн өдсөн эхний өдөр Израйлын  240 иргэнийг барьцаалж, 1200 иргэний амийг хороосон юм. Үүний хариуг Израйльчууд өнөөг хүртэл "барьсаар". Газын зурваст амьдарч хүн тогтох аргагүй болжээ. Энэ тав хоногт мөн хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай Катарт болсон энэхүү  хэлэлцээрийн явцад тохирчээ.

    -Барьцаалагсадыг хэрхэн чөлөөлөх талаар  ямар ч хэлцэлд хүрч амжаагүй. Гэхдээ ямар нэгэн хэлэх зүйл гарвал  тэр дор нь мэдэгдэнэ   гэдгээ  Израйлын ерөнхий сайд амлалаа.

    -Хэдийгээр хэлэлцээр үргэлжилж буй ч, барьцаалагдсан хүмүүсийн чөлөөлөх тухай хараахан амжилт олоогүй байна гэдгийг АНУ-ын албаны төлөөлөгч дээрхи мэдээллийг  баталлаа. Яг өнөөдрийн байдлаар Палестины 12300 хүн амь насаа алдсанаас 5000 нь бага насны хүүхэд юм.

    Израйлын цэргүүд Газын зурвасын өмнөд хэсгийг эзэлж, улмаар хойд хэсэг рүү давшихаар зэхэж буй.  Гэхдээ хотыг бөмбөгдөхийн өмнө жирийн ард иргэдэд хандаж, тухайн газар нутгаа орхихыг урьдчилан мэдэгдэж буй. Одоогоор хойд хэсгийн хоёр сургуулийг бөмбөгдсөн бөгөөд, орон байргүй нийт 4000 гаруй  жирийн иргэд  тэнд  амь хорогдож байна гэж Израйлын тал мэдэгдсэн.

    -Сургууль бөмбөгдсөнөөс, 200 хүн амь насаа алдсан. Олон хүүхэд өртсөн. Энэ аймшигт алан хядлагаа Израйль зогсоох ёстой. Хүүхдийн амь насыг хороосон талаар  Израйль огт мэдээлэхгүй байна гэж Хамасын захиргаа мэдэгдээд байна. 

    Палестины ерөнхийлөгч Аббас Махмоуд:

    -Хичээл дээрээ сууж байсан олон арван сурагч охид хөвгүүд Израйлын бөмбөгөнд өртөж амь насаа алдсан гэж хэлээд Израйлын  энэ хүнлэг бус үйлдлээ зогсоохыг АНУ-ын ерөнхийлөгч Джо Байденаас шаардлаа. Хэлэлцээр үргэлжлэх Бямба гарагийн өглөөгүүр ч Палестины 26  иргэн Израйлын агаарын довтолгоонд өртөж, нас баржээ. АНУ-ын ерөнхийлөгч Джо Байден Газын зурвасыг Палестин удирдах ёстой гэсэн бол өнөөгийн нөхцөлд Израйль ч, Палестин ч , аль аль нь Газын зурвасыг удирдах чадваргүй гэж Израйлын ерөнхий сайд  Бэнжамин Нэтьянху үзэж буйгаа илэрхийллээ. 

Хамас бүлэглэл : -Гэрээ хэлэлцээрээс илүү чухал зүйл байна. Нас барсан 26 иргэнээ оршуулах шаардлагатай гэж үг дайлаа. Ийнхүү сөргөлдөж буй  хоёр тал, АНУ-ын зуучлалтай хэлэлцээрийн ширээний ард суусан нь үр дүнд хүрэх эсэхийг ойрын өдрүүд харуулах нь.

 

 

Ц.ЭНХБАТ

Open photo

Open photo

Open photo

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?