НАПОЛЕОН БОНАПАРТЫН ТАЛГАЙ 1.9 САЯ ЕВРОГИЙН ҮНЭ ХҮРЧЭЭ

2023-11-20  

Наполеон Бонапарт XIX дүгээр зуунд Францын эзэнт гүрнийг захирч байх үедээ өмсөж байсан малгай Парист болсон дуудлага худалдаагаар 1.9 сая еврогоор /2.1 сая доллар/ зарагджээ.

Хүрээг нь эргүүлсэн, хар минжний үсээр хийсэн эсгий малгайг 600-800 мянган еврогоор үнэлж байжээ. Малгайг худалдаж авсан хүн нэрээ нууцалсан байна.

Н.Бонапартын малгай нь өөрийг нь илэрхийлдэг зүйлсийн нэг байсан гэж түүхчид үздэг. Тэрбээр малгайгаа хажуу тийш харуулж өмсдөг байсан нь тулалдааны үеэр бусдад танигдахад дөхөм байжээ. Түүнд хүрээг нь эрүүлсэн 120 орчим малгай байсан хэдий ч тэдгээрээс зөвхөн 20 нь хадгалагдан үлдсэн гэж үздэг бөгөөд ихэнх нь хувийн цуглуулгад байдаг

Дуудлага худалдаачдын хувьд энэхүү малгайг маш ховор нандин эд зүйл хэмээн тодорхойлжээ. Малгайг өнгөрсөн онд нас барсан нэгэн бизнес эрхлэгчийн цуглуулсан Наполеоны үеийн бусад дурсгалт эд зүйлийн хамт дуудлага худалдаанд тавьжээ. Тухайлбал, Н.Бонапартыг 1815 онд Ватерлоогийн тулаанд ялагдсаны дараа түүний сүйх тэрэгнээс дээрэмдсэн мөнгөн таваг, мөн сахлын хутга, мөнгөн бариултай шүдний сойз, хайч болон бусад эд зүйлс бүхий модон хайрцаг зэргийг үнэ хаяцуулж байгаа аж.

 

Эх сурвалж: ПАРИС, 2023 оны арваннэгдүгээр сарын 20 /BBC/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?