ТАЙВАНЫГ ЭЗЛЭН АВАХГҮЙ ГЭЖ ХЯТАДЫН ДАРГА СИ ЖИН ПИН ГАРЫН ҮСГЭЭ ҮЛДЭЭЖЭЭ

2023-11-21  

    Сан-Франциско хотод болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад улсын дарга Си Жин Пин АНУ-ын талд хандан Тайваныг эзлэх бодолгүй, тийм төлөвлөгөө ч байхгүй гэдгээ  илэрхийлсэн.

Open photo

    -Хятад улс 2027, эс бөгөөс 2035 онд Тайваныг бүрэн эзлэхээр зэхэж  буй талаар  АНУ  мэдээлэл авсан  тухай чих дэлссэн. Энэ бол ташаа  мэдээлэл гэж Си Жин Пин мэдэгджээ.

    Харин ямар тохиолдолд Хятад улс Тайваны эсрэг цэргийн хүч хэрэглэж болохоо ч тодотгож: - Тайван бие даасан улс болсноо зарлах

    -Тайванд цөмийн зэвсэг байршуулах

  -Эх газарт нэгдэх хэлэлцээрээс  татгалзан, бие даасан арлын зохион байгуулалтад шилжихийг санаархах зэрэг оролдлого гаргавал цэргийн хүч хэрэглэхэд хүрнэ. ХКН нь 24 сая хүн амтай Тайваныг удирдаж байсан түүхгүй. Харин нэг зүйлийг тодотгоё. 

    Тайваны газар нутаг бол  Хятад улсын газар нутгийн нэг хэсэг юм. Хэдэн арван жилийн өмнөөс АНУ нь  Тайваны асуудлаар "стратегийн ойлгомжгүй" байдлыг  энэ бүсэд бий болгосон. Хэрвээ Хятад улс Тайваныг цэргийн хүчээр эзлэх тохиолдолд Тайваны талд  АНУ зогсох уу, үгүй юу? гэдгийг бид одоохондоо хэлж чадахгүй нь. 

    Бид Тайваныг хүчээр нэгдэхийг шахаж, шаардаагүй боловч, тийм зүйл болохыг үгүйсгэхгүй байна гэсэн давхар  санаатай, хоёр  үзүүртэй зүүг СиЖин Пин айлчлалынхаа төгсгөлд  Джо Байдены толгойд шигтгэчихээд одсон байна. АНУ-БНХАУ-ын дипломат харилцааны хамгийн эмзэг сэдэв бол Тайван хэвээр үлдлээ гэж уг айлчлалыг Синьхуа агентлаг дүгнэв.

    Дээрх хэлсэн үгээс нь үзвэл, Си Жин Пин гэртээ хариад эдийн засгийн дарамт шахалтыг мэдрэх үедээ Тайваны талаар хэлсэн үгээ ор тас  умартаж, өөрийгөө ч хянаж чадахгүй байдалд хүрэх магадлалтай гэж Торонтогийн Их Сургуулийн судлаач дүгнэсэн байна.

    Ийнхүү хоёр улсын ерөнхийлөгчийн дээд хэмжээний уулзалтыг ахиц, дэвшил гарсан гэж дүгнэж буй ч, нөгөө талаар Тайваны асуудлаас болж буцаад сөргөлдөх байдалд орохыг ч эрдэмтэн судлаачид үгүйсгэхгүй байна.

Open photo

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?