НИДЕРЛАНДЫН ПАРЛАМЕНТЫНН ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛЬ БОЛНО

2023-11-22  

Нидерландын парламентын ээлжит бус сонгууль өнөөдөр болно. Энэ удаагийн сонгууль илт давамгайлах улс төрийн намгүй, улс төрийн хагаралтай үед болох гэж байна.

Олон нийтийн дунд хамгийн сүүлд явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд гурван нам ойролцоо санал авч эвслийн засгийн газар байгуулах магадлал өндөр байна.

Тус улс нь 17.9 сая хүн амтай бөгөөд 13.3 орчим сая хүн санал өгөх эрхтэй. Сонгогчид хууль тогтоох гол байгууллагын доод танхимын 150 гишүүнийг сонгох ёстой бөгөөд энэ сонгуульд 26 нам оролцох гэж байна.

Парламентын өмнөх сонгууль 2021 онд болсон бөгөөд одоогийн (үүрэг гүйцэтгэгч) эвслийн засгийн газар жил хагас орчим хугацаанд ажиллажээ. Дөрвөн намаас бүрдсэн тус эвслийн засгийн газар задарсны гол шалтгаан нь цагаачлалын асуудлаарх санал зөрөлдөөн байлаа. Тодруулбал, Нидерландад түр оршин сууж буй дүрвэгсдийн гэр бүлтэйгээ нэгдэх эрхийн асуудал байв. "Христийн холбоо" нам энэ асуудлыг идэвхтэй дэмжиж байсан хэдий ч "Эрх чөлөө, ардчиллын төлөөх ардын нам" (VVD) болон "Христийн ардчилсан уриа" (CDA) намаас дэмжлэг авч чадаагүй байна. Ихэвчлэн буулт хийхийг эрэлхийлж, сонирхогч бүх талд хүлээн зөвшөөрөгдсөн шийдлийг олохыг зорьдог Ерөнхий сайд Марк Рютте энэ маргаанд илт сөргөлдөх хандлага баримталсан нь олон шинжээчдын анхаарлыг татсан юм. Үүний дараа тэрбээр улс төрөөс явах бодолтой байгаагаа мэдэгджээ.

 

Эх сурвалж: АМСТЕРДАМ, 2023 оны арваннэгдүгээр сарын 22. /ТАSS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?