УМАРД СОЛОНГОС ХИЙМЭЛ ДАГУУЛАА ТОЙРОГ ЗАМД АМЖИЛТТАЙ ОРУУЛСАН ГЭЖ МЭДЭГДЖЭЭ

2023-11-22  

 Умард Солонгос тагнуулын хиймэл дагуул тээсэн пуужинг лхагва гарагт “амжилттай хөөргөж”, тойрог замд орууллаа гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлэв.

Пёньян пуужин хөөргөх нь өөрийгөө хамгаалах чадавхыг бэхжүүлэх “хууль ёсны эрх” хэмээн мэдэгдээд, “дайснууд аюултай цэргийн ажиллагаа” явуулж байгаа энэ үед улс орны дайны бэлэн байдлыг нэмэгдүүлэхэд “ихээхэн хувь нэмэр оруулна” гэж KCNA мэдээлжээ.

“Чоллима-1” пуужин урьдчилж тогтоосон нислэгийн траекторын дагуу хэвийн нисэж, тагнуулын хиймэл дагуул “Маллигён-1”-ийг 22:54 цагт буюу хөөргөснөөс хойш 12 минутын дараа тойрог замд оруулсан гэж дээрх мэдээнд дурдсан байна. Энэ нь лхагва гарагт эхлэх байсан пуужин хөөргөх ес хоногийн хугацаанаас өмнө болжээ.

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун пуужин хөөргөх ажиллагааг газар дээр нь хянаж, эрдэмтэн, техникийн ажилтнууд зэрэг уг үйл ажиллагаанд оролцсон хүмүүст баяр хүргэсэн гэж тус агентлаг мэдээлэв. Мөн Пёньян ойрын хугацаанд тойрог замд дахин хэд хэдэн хиймэл дагуул хөөргөн байрлуулж, Өмнөд Солонгосын нутаг дэвсгэр дээгүүрх тагнуулын хүчин чадлаа бэхжүүлнэ гэж мэдэгджээ.

Харин Японы Засгийн газрын зүгээс “хиймэл дагуулыг” дэлхийн тойрог замд амжилттай оруулсан эсэхийг батлаагүй байна гэж мэдэгдсэн байна. Пёньян энэ оны эхээр цэргийн тагнуулын хиймэл дагуулыг тойрог замд оруулахыг хоёр удаа оролдсон боловч амжилтгүй болсон юм.  

 

Эх сурвалж: ПЁНЬЯН, 2023 оны арваннэгдүгээр сарын 22 /Kyodo/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?