Израилийн эзлэн түрэмгийлэгчид Газын зурвасын өмнөд рүү, Хан Юнисын баруухан талд орших Хамад хотын орон сууцны байр, энгийн иргэд лүү гал нээсний улмаас 15 хүн нас барж, 25 иргэн бэртэж, нэг хэсэг нь сураг тасарчээ.
-"Израйлын довтолгооны улмаас Газын зурвасын хойд хэсэгт орших Жабалиа дүрвэгсдийн хуаранд таван хүн, түүний дотор аврах багийн гурван ажилтан амь алдлаа. Израйлын эзлэн түрэмгийлэгчид дайны галаа зогсоолгүй эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настай ард иргэд, тэдний орон сууц, эмнэлэг, түргэн тусламжийн машиныг олон цагаар тасралтгүй бөмбөгдлөө. Алагдсан, шархадсан 40 дээр Газын зурвасын хойд хэсэгт амиа алдсан жирийн иргэдийн тоо энэ өдөр 120 орчимд шахав гэж бөмбөгдөлтөд өртсөн эмнэлгийн байгууллагын ажилтан Палестины мэдээллийн агентлагт мэдээлсэн байна.
Катарт хийсэн хэлэлцээрийн дагуу хоёр талаас гал нээхийг 5 хоног завсарлах, энэ хугацаанд олзлогсодыг буцаан олгох , Газын зурваст нэрвэгдсэн хүмүүс хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зэрэг яриа хэлцэл ажил хэрэг болсонгүй. Палестины тал Газын зурвасаас хойд зүгт орших Бейт Лахиа хотын Индонезийн эмнэлгээс шархадсан 320 хүн болон тэдний хамт явсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Өмнө нь Израилийн цэргүүд Жабалиа хотын орон сууцны талбайг бөмбөгдсөний улмаас 33 хүн, тэдний дотор хүүхэд, эмэгтэйчүүд олноор амь үрэгдэж, шархадсан юм. Аравдугаар сарын 7-ноос хойш бүслэгдсэн Газын зурваст үргэлжлэх түрэмгийллийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 14,100 гаруйд хүрснээс 5,840 гаруй хүүхэд, 3,920 эмэгтэй амь насаа алдсан. Нийтдээ 33,000 хүн хүнд хөнгөн шархдалаа. Ор сураггүй алга болсон 6,800 гаруй хүний 4500 орчим бага насны хүүхэд юм гэж Палестины мэдээллийн агентлагт мэдээллээ.
Ц.ЭНХБАТ