НИДЕРЛАНДЫН ПАРЛАМЕНТЫН СОНГУУЛЬД ХЭТ БАРУУН ҮЗЭЛТ НАМ ТЭРГҮҮЛЖ БАЙНА

2023-11-23  

Нидерландын парламентын сонгуульд хэт барууны үзэлт улс төрч Гирт Вилдерсийн тэргүүлдэг Эрх чөлөө нам (PVV) хамгийн олон суудал авсныг "экзит полл" буюу санал хураалтын дараах санал асуулгын дүн харуулжээ. Тус нам парламентад 36 суудал аваад байна.

Зүүний үзэлтэй Ногоон нам ба Хөдөлмөрийн намын эвсэл 25 суудал авч хоёрдугаарт жагсжээ. Тус намыг Франс Тиммерманс тэргүүлдэг.

Хууль зүй, аюулгүй байдлын сайд Дилан Ешилгөзийн тэргүүлдэг барууны либерал “Эрх чөлөө, ардчиллын төлөөх ардын нам” (VVD) 23 суудал авч эхний гуравт ороод байна.

Түүнчлэн Питер Омцигт тэргүүтэй “Нийгмийн шинэ гэрээ” (NSC) нам 20 суудал авчээ.

Энэ бол зөвхөн эхний мэдээлэл бөгөөд эцсийн үр дүн арай өөр гарах магадлалтайг Европын хэвлэлүүд онцолж байна.

Өсөн нэмэгдэж буй цагаачдын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар эвслийн засгийн газар хуваагдсаны улмаас Ниперландын Ерөнхий сайд Марк Рютте долоодугаар сард огцрох болсноо зарласантай холбоотойгоор парламентын ээлжит бус сонгууль болж буй юм. Тус улсын Засгийн газрыг 13 гаруй жил удирдсан М.Рютте мөн сонгуульд оролцохоос татгалзаж, улс төрөөс явж байгаагаа мэдэгджээ.

 

Эх сурвалж: АМСТЕРДАМ, 2023 оны арваннэгдүгээр сарын 23 /DW

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?