УКРАИНЫ "АГААРЫН ДОВТОЛГООНООМ ХАМГААЛАХ СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЭВСЭЛ" БАЙГУУЛАГДЖЭЭ

2023-11-23  

Лхагва гарагт Германы "Рамштайн" цэргийн баазад  болсон Украины холбоотнуудын 17 дахь уулзалтын үеэр тус улсын "агаарын довтолгооноос хамгаалах системийг хөгжүүлэх эвсэл" байгуулжээ. Энэ тухай  Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский иргэдэд хандан ээлжит удаагаа мэдэгдэл хийх үеэрээ хэлсэн байна. 

“Манай цэргүүдэд шинэ багц дэмжлэг ирнэ. Энэ дэмжлэг нь сум, пуужин, цахим дайн, дрон, манай агаарын довтолгооноос хамгаалах хүчийг бэхжүүлэхтэй холбоотой. Агаарын довтолгооноос хамгаалах системийг хөгжүүлэх эвслийг байгуулсан” гэж тэрбээр хэлжээ.

Түүний хэлснээр, уг эвслийг Герман, Франц улсууд тэргүүлэх аж. "Бүхнийг олон нийтэд ярьж болохгүй хэдий ч Украины агаарын довтолгооноос хамгаалах бамбай сар өнгөрөх тусам илүү хүчирхэг болж байна" гэж  В.Зеленский нэмж хэлэв.

Мягмар гарагт Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус Украинд 1.3 тэрбум еврогийн цэргийн шинэ багц тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг зарласан бөгөөд уг багцад зенитийн пуужингийн дөрвөн IRIS-T цогцолбор багтжээ.

 

 

Эх сурвалж: КИЕВ, 2023 оны арваннэгдүгээр сарын 23 /BBC/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?