"ФОРМУЛА-1"-ИЙН СҮҮЛЧИЙН ГАРАА АБУ-ДАБИД ЭХЭЛЖ БАЙНА

2023-11-24  

"Формула-1" уралдааны 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 20 дахь гараа буюу Абу-Дабигийн Гран-При өнөөдөр эхэлнэ. 

Энэ оны дэлхийн аваргын хоёрдугаар байрыг хэн эзлэх вэ гэдгийг улирлын сүүлчийн уралдаан шийдэх юм. “Мерседес” багийн хувьд “Феррари”-гаас дөрвөн оноогоор илүү байна. Германы баг сүүлийн хоёр уралдаанд дундаж амжилт үзүүлсэн тул өрсөлдөгч нь түүнд тун ойртож иржээ. 

Харин нисгэгчдийн хувьд “Ferrari” багийн испани нисгэгч бага Карлос Сайнз (200 оноо), Монегаскегийн Чарльз Леклер (188), "Астон Мартин" багийн испани нисгэгч Фернандо Алонсо (200), "Макларен" багаас Британийн нисгэгч Ландо Норрис (195) нарын хооронд дөрөвдүгээр байрын төлөөх тэмцэл өрнөнө.

Абу-Дабигийн гараа “Формула-1”-ийн хуанлид 14 жилийн өмнө орсон юм. Уг уралдаан өдөр шөнө солигдох үед болдгоороо онцлогтой. Нисгэгчид өдрийн цагт гараанаас гарч, гэрэлтүүлэгтэй үед барианд ордог. 

Абу-Дабигийн Гран-Прид түрүүлсэн амжилтаараа дэлхийн долоон удаагийн аварга, британи нисгэгч Льюис Хэмилтон (тав удаа түрүүлсэн) тэргүүлж байгаа бол одоогийн нисгэгчдээс Нидерландын Макс Верстаппен гурван удаа, Финландын Валттери Боттас нэг удаа түрүүлжээ.

 

Эх сурвалж: АБУ-ДАБИ, 2023 оны арваннэгдүгээр сарын 24 /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?