ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ МӨСӨН УУЛ АНТРАКТИДЫН БҮСЭЭС ГАРАХ ДӨХЖЭЭ

2023-11-24  

Дэлхийн хамгийн том “А23а” мөсөн уул өнгөрсөн жилээс эхлэн хурдтайгаар хөвж эхэлсэн бөгөөд одоо Антарктидын бүсээс гарахад дөхжээ.

Уг мөсөн уул нь 4 мянга орчим хавтгай дөрвөлжин км талбайтай, ойролцоогоор 400 м зузаантай.  1986 онд Фильхнерийн мөсөн тавцангаас тасарсны дараа эргээс холдолгүй Уэдделлийн тэнгист “хайргадаж” мөсөн арал болон хувирчээ.

ЗХУ-ын үед 1975 онд байгуулагдсан судалгааны станц энэ мөсөн уулан дээр ажиллаж байсан нь “А23а” Антарктидаас тасрах гэж хэр удсаныг харуулж байна. Мөсөн уул тасарсны дараа Москва 1987 онд "Дружная 1" судалгааны баазаа татан буулгаж тоног төхөөрөмжүүдээ нүүлгэн шилжүүлж байв.

Тэгэхээр яагаад 40 жилийн дараа A23a одоо хөвж байна вэ? 

Их Британийн Антарктидын судалгааны төвийн шинжээч, доктор Эндрю Флеминг хэлэхдээ "1986 оноос хойш мөсөн уулын тавцангийн хэмжээ (масс) аажмаар багасаж, хөнгөн болсон тул хөвж эхэлсэн. Ийм хөдөлгөөн анх 2020 онд ажиглагдсан" гэлээ.

Салхи ба далайн урсгалын нөлөөгөөр сүүлийн саруудад “A23a” хурдтайгаар хөвж одоо Антарктидын хойгийн хойд үзүүрийг дайран өнгөрч байна.

 

Эх сурвалж: ЛОНДОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 24 /ВВС/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?