ТАЙВАНИЙН СӨРӨГ ХҮЧНИЙ НАМУУД СОНГУУЛЬД ЭВСЭХ ТАЛААР ТОХИРОЛЦОЖ ЧАДСАНГҮЙ

2023-11-24  

Тайванийн сөрөг хүчний гол хоёр нам болох Гоминдан ба Тайванийн Ардын нам тус арлын засаг захиргааны тэргүүний сонгуульд эвсэн оролцох, нэг нэр дэвшигчийг дэвшүүлэх талаар зөвшилцөлд хүрч чадаагүй байна.

Төвч үзэлт Тайванийн Ардын намын дарга Кэ Вэнжэ, эх газартай ойртохыг дэмжигч Гоминдан намын нэр дэвшигч Хоу Юй нар ирэх сонгуульд арлын засаг захиргааны тэргүүний орлогчид нэрээ дэвшүүлжээ. Кэ Вэнжэ Тайванийн Ардын намын гишүүн, хууль тогтоогч Ву Синьинийг сонгуулийн өрсөлдөөнд өөрийн хамтрагчаар сонгосон байна. Хоу Юйгийн хамтрагч нь Хятадын Тайванийн өргөн нэвтрүүлгийн компанийн ТУЗ-ийн дарга Жао Шаоканг байх юм.

Хоёр нэр дэвшигч хоёулаа тус тусдаа хүсэлтээ өгч, ирэх сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлжээ.

Дээрх намууд нэг нэр дэвшигчийг тодруулахаар хэдэн долоо хоногийн турш хэлэлцээ хийж байна. Тайванийн Ардын намын дарга санал хураалтаар тэргүүлж байгаа ч төлөөлөгчид нь Хууль тогтоох юанд (парламент) ердөө таван суудалтай байгаа нь хэлэлцээг ээдрээтэй болгожээ. Гоминдан намын хувьд парламентын 113 суудлын 38-ыг эзэлдгээс гадна Тайванийн 22 хотын дарга, 14 хошууны захирагчийн албыг хянадаг.  Хууль тогтоох дээд байгууллагад эрх баригч нам болох Ардчилсан дэвшилтэт нам олонхын суудал эзэлдэг бөгөөд 64 суудалтай.

Тайванийн засаг захиргааны тэргүүн болон парламентын сонгууль 2024 оны нэгдүгээр сарын 13-нд болно. Сонгуульд ялах хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигч бол Ардчилсан дэвшилтэт намын төлөөлөгч, одоогийн засаг захиргааны орлогч дарга Лай Чиндэ юм. Олон нийтийн дунд явуулсан сүүлийн санал асуулгын дүнгээс үзвэл, оролцогчдын 29.7 хувь нь түүнийг дэмжжээ. Хоёрдугаарт төвч үзэлт Тайванийн Ардын намын дарга Кэ Вэнжэ (25.6 хувь), гуравдугаарт Хятадын эх газартай харилцаагаа хэвийн болгохыг дэмжигч Гоминдан намын нэр дэвшигч Хоу Юй (21.1%) орсон байна.  Түүнчлэн  Тайванийн “Hon Hai Precision Industry” компанийг үүсгэн байгуулагч Терри Гоу засаг захиргааны тэргүүний сонгуульд бие даан нэрээ дэвшүүлжээ. 

1949 онд Чан Кайши (1887-1975) тэргүүтэй Гоминданы намын цэргүүдийн үлдэгдэл Хятадын иргэний дайнд ялагдаж Тайвань арал руу зугтан гарснаас хойш тус арал өөрийн гэсэн засаг захиргаатай явж ирсэн билээ. Бээжин Тайванийг Хятадын мужуудын нэг гэж үздэг.

 

Эх сурвалж: ХОНКОНГ, 2023 оны арванэгдүгээр сарын 24 /TVBS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?