ШИНЭ ЗЕЛАНДАД ТАМХИНЫ ХОРИГИЙГ ЦУЦАЛНА

2023-11-28  

Шинэ Зеландын Засгийн газар улсын төсвийг бүрдүүлэхийн тулд тамхи татахыг хориглоход чиглэсэн хамгийн том кампанит ажлыг цуцлахаар төлөвлөж байна.

Жакинда Ардернигийн өмнөх Засгийн газрын баталсан уг хуульд 2024 оноос эхлэн 2008 оноос хойш төрсөн бүх хүнд тамхи, тамхин бүтээгдэхүүн худалдахыг насан туршид нь хориглохоор тусгасан юм. 

Тус улсад тамхидалттай тэмцэх кампанит ажлын хүрээнд тамхины жижиглэнгийн худалдааг хязгаарлаж, тамхины никотины хэмжээг бууруулжээ. Ийм арга хэмжээ нь жилд таван мянга орчим хүнийг аврах боломжтой гэдгийг судалгаагаар тогтоожээ.

Өнгөрсөн долоо хоногт Шинэ Зеландын Үндэсний нам барууны үзэл баримтлалтай хоёр намтай эвслийн Засгийн газар байгуулахаар тохиролцжээ. Шинэ Засгийн газар хүн амын орлогын албан татварыг бууруулж, төрийн үйлчилгээний хүнд суртлыг хална гэж амласан байна.

Тус улсын Сангийн сайд Никола Уиллис улсын төсвийг нөхөх шаардлагатай байгаа тул тамхидалттай тэмцэх шинэчлэлийг цуцалж байгааг мөн өнгөрсөн бямба гарагт мэдэгджээ. 

Н.Уиллис Шинэ Зеландын ТВ3 телевизэд ярилцлага өгөхдөө "тамхины  тухай хууль тогтоомжид оруулсан өөрчлөлтүүд нь төрийн санд ихээхэн нөлөөлж, 1 тэрбум шахам доллароор бууруулсан гэдгийг бид санах ёстой" гэж хэлжээ.

Шинэ Зеландад урьдчилан сэргийлэх боломжтой нас баралтын гол шалтгаануудын нэг нь тамхинаас үүдэлтэй байдаг. Өмнөх Засгийн газар 2025 он гэхэд тамхичдын тоог 5 хувь хүртэл бууруулж, эцэст нь тамхинаас бүрмөсөн татгалзах зорилт тавьсан юм. Тиймээс тамхидалттай тэмцэх кампанит ажлыг цуцална гэсэн шинэ Засгийн газрын мэдэгдлийг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд хатуу шүүмжилж байна.

"Тамхи татсаар байгаа хүмүүст татварын хөнгөлөлт үзүүлнэ гэсэн санал үнэхээр цочирдмоор байгаа биз дээ" гэж Шинэ Зеландын “Action for Smokefree 2025” хорооны дарга, профессор Роберт Биглехол “Pacific Media Network” радиод ярьжээ.

Отагогийн их сургуулийн профессор, нийгмийн эрүүл мэндийн шинжээч Ричард Эдвардс  ВВС-д ярилцлага өгөхдөө "Шинэ Зеландын ихэнх эрүүл мэндийн байгууллага Засгийн газрын үйл ажиллагаанд гайхаж, шийдвэрээ эргэн харахыг уриалж байна" гэжээ.

Дээрх хуулийг хүчингүй болгох эсэхийг парламентаар хэлэлцүүлэх ёстой.

Тамхинд тавьсан хориг нь өнгөрсөн хугацаанд Шинэ Зеландын зарим бизнес эрхлэгчийн эсэргүүцэлтэй тулгарчээ. Сонины мухлаг, дэлгүүрүүдийн эзэд Засгийн газраас татаас авдаг хэдий ч тамхины борлуулалтаас олдог орлого буурсанд дургүйцэж байв.

Шинэ Ерөнхий сайд Крис Лаксон болон зарим хууль тогтоогчийн үзэж байгаагаар, хоригийн улмаас тамхины хар зах бий болох ажээ. 

 

Эх сурвалж: ВЕЛЛИНГТОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /ВВС/.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?