ХАМАС"-ЫГ ДАРАХ ЁСТОЙ ГЭСЭН ИЛТГЭЛИЙГ " ХАМАС" БҮЛГИЙН ТОЛГОЙЛОГЧИЙН ХҮҮ ЮСЕФ НҮБ-ЫН ИНДРЭЭС ТАВИВ

2023-11-28  

   Хүний эрхийн асуудлаар НҮБ хэлэлцүүлэг өрнүүлж, Палестин, Сири, Иран, Хойд Солонгос, Катар, Венесуэл зэрэг орны төлөөлөгчид Израйлыг буруутган  шүүмжиллээ.

    -Ард иргэдийг нь хоморголон устгах, хүний эрхийг уландаа гишгэх, газрын хөрсөн доорхи баялгийг нь дээрэмдэх, колончлох, улс орны дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцох, газар нутгийг нь түрэмгийлэн эзлэх зэрэг ёс бус авир гаргаж байна гэж тэд онцоллоо. Тэгвэл НҮБ ээлжит хурлаараа "Хамас" бүлгийн үндэслэгчийн нэгийн  хүү Юсефийн илтгэлийг сонсож, дэлхий нийтэд цацлаа.

Өдгөө 47 настай, АНУ-д оршин суудаг, "Хамас" бүлгийн үндэслэгчийн  хүү Юсеф "Хамас" бүлгийн үйл ажиллагааг эсэргүүцэж гадагшаа дүрвэжээ. Тэрбээр АНУ-д амьдарч, Израйль, АНУ-ын Тагнуулын албатай сүүлийн 14 жилд  хамтарч "Хамас" бүлгийн толгойлогчдыг олж дарахыг хичээж буй юм байна. Тэрбээр энэ тухайгаа НҮБ-ын индрээс илтгэлээ. Тэр илтгэлдээ:

   -Хүн бүр л Газын зурваст хүүхдийн амь үрэгдэж буй тухай хүүхдийн тухай ярьж байна. Маш их худал хуурмаг мэдээлэл цацагдаж байна.  Би ч бас Палестины хүүхдийн нэрийн өмнөөс ярих гэж байна. Гэхдээ би бусдыг бодвол Палестины газар нутагт төрж өссөн хүүхэд. Хамас бүлэг бий болохоос өмнө би тэнд өсөж бойжсон. Миний аав "Хамас" бүлгийг байгуулсан хүмүүсийн нэг.  "Хамас" бүлэг бол хэзээ ч хүүхдийг хайрлаж байгаагүй. Тэд охид, хөвгүүдийг амиа хорлогч болгож бэлддэг.  

   Израйлын газар  нутагт тэдгээр амиа хорлогчоор бэлтгэсэн охид хөвгүүдийг илгээж,  автобус, олон нийтийн газрыг дэлбэлж, олон хүмүүсийн амийг авч, үй олон хүнийг шархдуулсныг мэднэ.  Бяцхан охин, хөвгүүдэд зөвхөн буу бариулж,  мина зэргээр зэвсэглэх төдийгүй,   үзэл суртлаар тархийг нь угаасан.  "Хамас"-ын авилгажсан төр, угаагдсан шашин нь Израйлыг үзэн ядах хүмүүжлээр хүүхдүүдийг  цэнэглэж өсгөсөн. Тэд хүүхдүүдийг  өөрийн хорлон сүйтгэх ажиллагаандаа ашиглаж байна. Газын зурваст палестин хүүхэд амь нас алдаж буй явдлыг  тэд  овжин ашиглаж  байна. Дэлхий дахинд цацагдаж буй худал мэдээллийг илчлэх ёстой. 

   Өнгөн дээрээ Израйль довтолж, Палестины жирийн иргэдийг үй олноор нь устгаж, цэцэрлэг, сургуулийг бөмбөгдөж, газар нутагт нь нэвтэрч буй шиг харагдаж байна. Гэхдээ энэ бүхний  үндэс суурийг "Хамас" тавьсан. "Хамас" гэдэг бол ХАРГИСЛАЛ гэсэн үг юм. Тэд  алагдсан ард иргэдийг өмнөө барьж  дэлхий дахинд худал  суртал нэвтрүүлгээ цацаж,  Олон улсын байгууллагыг өөрийн талдаа татах тактикийг ашиглаж байна. Үүнд нь олон нийт автаж байгаа нь аймшигтай.  Одоогоор 10000 гаруй палестинчууд амиа алдсан гэдэг. Би "Хамас"-т итгэдэггүй. 

  Хамас л ийм тоог хэлж буй. Өнөөдөр дайны галыг зогсоох тухай ярьж, Олон улсын байгууллагуудаар Израйльд шахалт үзүүлж байна.  "Хамас"-ын бүлэглэлийн гишүүдийг суллахыг шаардаж байна. "Хамас"-ыг Арабын хамгийн баян орон Катар санхүүжүүлж, толгойлогчдыг нь эх орондоо орогнуулж,  НҮБ-ын индрээс өмгөөлж байна. Энэ харгислалын талд Хятад, Орос зэрэг том гүрэн зогсож байна. Яг долоо хоногийн өмнө "Хамас" бүлгийн удирдагчид Москвад зочиллоо. Тэд найрсаг харьцаатай. Израйль руу довтолсон 10 дугаар сарыг 07-ны өдөр бол Оросын ерөнхийлөгч В.Путины мэндэлсэн өдөр. Энэ довтолгоо бол Хамас бүлэглэлийн Путинд барьсан төрсөн өдрийн бэлэг юм.

  Палестины амь  насаа алдсан иргэдийн өнөөдрийн тоо бол юу ч биш. Энэ удаа дайныг зогсоох юм бол дараачийн тав дахь дайнд Палестины алагдах иргэдийн тоо зуу зуун мянгаар хэмжигдэх болно. Тиймээс Хамасын эсрэг дайныг зогсоож болохгүй. Би Хамасыг устсаны дараа эх орондоо харих болно. Энэ удаад  Олон улсын байгууллагын дарамт шахалтаар "Хамас" бүлэглэлийг устгалгүй үлдээх юм бол тэд улам хүчирхэгжинэ. Учир нь тэдэнтэй хэлэлцээр хийх шаардлага тулгарна. Харин дараа  дараагийн цохилтыг дэлхий дахинаараа амсах болно. "Хамас" бүлэглэлийн мянга мянган гишүүд Европын орнуудад цагаачдын дүрээр орогносон байгааг сануулья.

  Тэд одоо эмэгтэйчүүд,  өсвөр насны охидуудыг дараагийн ээлжинд бэлдэж байна. Тэдний хувьд залуухан охид , бүсгүйчүүд  бол ердөө л энгийн нэг бараа товар төдий юм. "Хамас" бол маш аймшигтай, харгис бүлэг. Тэд бол Израйлын биш, хүн төрөлхтний дайсан юм. Тиймээс цаг алдалгүй , ямар ч хохирол, гарз учрахаас айж эмээлгүй, тэднийг няц дарах ёстой. Би яг 14  жилийн турш Израйлийн Тагнуулын албатай хамтран "Хамас" бүлэглэлийн толгойлогчдыг эрэн сурвалжилж буй. Тэд Катарт,  гэр бүлээрээ жаргалтай амьдарч, Палестины жирийн иргэдийг өөрийн хэрэг зорилгодоо золиосолж байна.

  Өнөөдөр энхийн завсарлага  авч, олзлогсодыг солилцож байна. Нэг Израйль иргэнээр нэг зуун Палестин хүнийг солих гэж  байна. Ердөө л алуурчдыг зуу зуугаар нь суллах нь.Тэдгээр алуурчид маргааш юу хийхийг мэдэж байна уу? Буугаа сумлаад л гарна шүү дээ. Тиймээс Олон улсын байгууллага, Хүний эрхийг байгууллагууд мөн чанарыг ухах цаг болсон. Палестины тархи угаалтаас гарах хэрэгтэй. Эс тэгвээс үй олон хүн амь насаа алдах болно.

 Хэрвээ энэ удаад,  Газын зурвасын дайнд Израйль ялагдаж, эс бөгөөс давшилтаас ухарч гэмээнэ, дараагийн хохирогчид нь та бид байх болно. Би олон зүйлийг хэлмээр байна. Гэхдээ надад цаг бага үлдсэн. Миний хүсэл бол зөвхөн Палестин хүүхэд биш, бас Израйль хүүхэд ч  эрүүл саруул өсөж, олзлогсод эх орондоо буцаж, хуваагдаж,  талцсан ертөнц нэг болж, энх тайван тогтоосой гэж хүсэж байна. Тэгэхийн тулд "Хамас" бүлэглэлийг газартай тэгшлэх ёстой. Товчлон орчуулсан

No description available.

No description available.

 

Ц.ЭНХБАТ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Эцгээ хэчнээн муу байсан ч алж болохгүй тэнгэрт нүд бий 2023-11-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?