БЕННУ АСТЕРОИДЫН ДЭЭЖИЙГ ИХ БРИТАНИЙН ЭРДЭМТЭД СУДАЛНА

2023-11-29  

Нарны аймгийн хамгийн аюултай биет хэмээн АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн тодорхойлж буй Бенну астероидын дээжийг Их Британид авчирчээ. 

Уг сансрын биетийн чулуулаг, тоосонцрын жижиг хэсгүүдээс бүрдсэн дээжийг Лондоны Байгалийн түүхийн музей болон Манчестер, Оксфордын их сургуулиудын эрдэмтэд судлах гэж байна. 

Байгалийн түүхийн музейн профессор Сара Рассел ВВС-д өгсөн ярилцлагадаа, АНУ-ын сансрын агентлагаас өгсөн астероидын дээжийг "жижигхэн боловч жинтэй хандив, хэдэн зуун миллиграмм жинтэй гоо үзэсгэлэн" гэж нэрлэжээ.

НАСА-гийн Osiris-Rex сансрын аппарат 2020 онд 500 м урт Бенну астероидын гадаргуугаас дээж авсан бөгөөд дээжийг тээсэн капсул хоёр сарын өмнө АНУ-ын Юта муж улсын элсэн цөлд газардсан билээ.

Ойрын 300 жилийн хугацаанд манай гарагтай мөргөлдөх магадлалтай уг бага гаргийг НАСА ихэд сонирхож байгаа бөгөөд Дэлхийн хувьд хамгийн аюултай биет гэж тооцож байгаа юм.

Энэхүү сансрын биетийн хэлтэрхий нь 4.6 тэрбум жилийн өмнө Нарны аймаг хэрхэн үүссэн талаарх ойлголтыг тэлэхэд туслах болно. Цаг хугацааны явцад Беннугийн химийн найрлага үндсэндээ өөрчлөгдөөгүй хэвээр байгаад түүний  гол нууц оршиж байгаа юм.  Судалгаанд дэлхийн олон зуун эрдэмтэд оролцож байна. Тухайлбал, Лондоны Байгалийн түүхийн музейн эрдэмтдийн багийн хувьд, чулуулаг дахь эрдсийн төрөл, тэдгээрийн харьцааг тодорхойлохын тулд рентген туяаны дифракцын аргыг ашиглах тал дээр багагүй туршлагатай. 

 

Эх сурвалж: ЛОНДОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 29 /BBC/

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?