JAXA-ГИЙН КОМПЬЮТЕРЫН СИСТЕМ ХАКЕРЫН ХАЛДЛАГАД ӨРТЖЭЭ

2023-11-29  

 Японы Сансар судлалын агентлагийн /JAXA/ компьютерын системд хакерууд нэвтэрсэн талаар тус агентлаг мэдэгджээ. Улмаар ажилтнууд болон бусад хүмүүсийн хувийн мэдээлэл алдагдсан байж болзошгүй хэмээн үзэж байна.

JAXA болон Японы Шинжлэх ухаан, технологийн яамны зүгээс, халдлагад өртсөн сервер нь пуужин болон хиймэл дагуулын ажиллагааг хянадаг сүлжээнээс тусдаа болохыг мэдэгджээ. Ийм учраас пуужингийн талаарх мэдээлэл гэх мэт нууц мэдээллүүд задарсан байх магадлал бага гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

JAXA-гийн ажилтнууд кибер халдлагын талаар гадаадын байгууллагаас мэдсэн бөгөөд зарим мэдээлэл алдагдсан байж болзошгүй байгаа ажээ. Эх сурвалжуудын ярьснаар, халдлагад өртсөн серверт JAXA-гийн удирдлагууд, ажилтнууд, түр ажилтнуудын хувийн мэдээлэл бүхий 5000 гаруй файл хадгалагддаг байна.

JAXA болон холбогдох байгууллагууд хохирлын хэмжээ, халдлага үйлдэхэд ашигласан аргуудыг судалж байгаа бөгөөд аюулгүй байдлын үүднээс халдлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Тус агентлаг мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлж, цаашид ийм халдлага гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд холбогдох арга хэмжээнүүдийг авахаа мэдэгджээ.

 

Эх сурвалж: ТОКИО, 2023 оны арваннэгдүгээр сарын 29 /NHK/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?